УЛС ТӨР

БАРИМТ: Ж.Мөнхбатын ХҮРГЭН АХ Д.Буянтогтохын хөрөнгө оруулагчдыг 70 сая ам.доллараар хохироосон түүх

“Төр засгийн зүгээс гадны хөрөнгө оруулагчдыг дэмжинэ, эрх ашгийг нь хамгаална, асуудлыг нь шийдэж өгнө” гэх ерөнхий агуулгаар сайхан зүйлс ярьдаг. Бүр Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газрын үед ЗГХЭГ-ын дарга асан Г.Занданшатараар ахлуулсан “Гадны хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл” хүртэл байгуулагдаж байв. Гэтэл яг ачир дээрээ манайх шиг төрд ажиллагсад нь дотоодын хувийн хэвшлүүдтэйгээ нийлж байгаад, хөрөнгө оруулагчдыг шаварт хутгачихдаг, хэрэгт тохчихдог, их хэмжээний хохирол учруулчихаад зүгээр л хаячихдаг “бүдүүлэг” төрлийн улс ховор. Хөшигний ард чухам хаашаа хандахаа мэдэхээ байчихсан, олон арван сая ам.доллараа дотоодын бүлэглэлүүдэд схемчлэн хулхидуулчихсан гадны хөрөнгө оруулагчдын өчнөөн кэйс яригддаг.

Бодит жишээ болгож, улстөрийн өндөр нөлөөлөл, хамгаалалт, лоббин дор санхүүгийн нарийн схемчлэл үүсгэж, хөрөнгө оруулагчдаа хулхидан, оргон зайлж, олон улсын интерполийн сүлжээгээр эрэн сурвалжлагдаж буй “Засагчандмань Майнз” компанийн захирал Д.Буянтогтохын кэйсийг дэлгэж байна. Уг компани 2013-2018 оны хооронд манай нэр бүхий арилжааны банк, “Нобль ресурс”, Хонконгийн  “GRF” тэргүүтнээс нийтдээ 55 сая ам.долларын хөрөнгө босгож, эдүгээ хүү алдангийн тооцоолол нэмэгдэж 70 сая ам.доллар болоод байгаа гэх.

АНГЛИЙН ЕРӨНХИЙ САЙД БОРИС ЖОНСОНЫ ДҮҮГ МОНГОЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАХАД ХҮРГЭЖ, ХУЛХИДСАН СЭРГЭЛЭН КОМПАНИЙН ӨРИЙН СҮЛЖЭЭ

Эдгээрээс хамгийн их хохирол амссан нь, Хонконгийн  “GRF” хөрөнгө оруулалтын сан аж. Тус санд транзит тээвэр, гар утас, газрын тосны, тусгайлсан хөрөнгө оруулалтын чиглэлээр нэгэн насны амьдралаа зориулсан алдарт Саймен Мюррей, Английн Ерөнхий сайд  Борис Жонсоны төрсөн дүү Макс Жонсон нарын лидерүүд багтдаг. Дэлхийн санхүүгийн зах зээл дээр алдартай эрхмүүд нэгдэж, ам.доллар босгох замаар улс орнуудад хөрөнгө оруулдаг уг сан 2015 онд Монголд анхны төслөө 19 сая ам.доллараар санхүүжүүлсэн нь Д.Буянтогтохын “Засаг Чандмань майнз” компани байжээ.

Тэдний зуучлагч нь “Нобль ресурс”. Уг трейдер компани бүр 2013 онд “Засагчандмань Майнз”-д 15 сая ам.долларын зээлийг лицензийг нь барьцаалах хэлбэрээр олгосон байж. Ерөнхийдөө төлөлт дээр асуудал үүссэн тул “Нобль ресурс” хуулийн байгууллагад хандаж, ид маргаантай байх үедээ  “GRF”-ыг хөрвөх гэрээгээр татан оролцуулсан нь анхаарал татдаг. Нэг ёсондоо байдал хүндрэнгүүт тэднийх эрсдэлтэй гэдгийг нь мэдсээр байж, “Засагчандмань Майнз”-д дахин нэг санхүүжүүлэгч олж өгсөн логик эндээс харагддаг.

“GRF”, “Засагчандмань Майнз”-ын хооронд байгуулсан хөрвөх гэрээний гол агуулга нь, асуудал үүсвэл лицензийг нь шилжүүлж авах, компанийн хувьцааг эзэмших нөхцөлтэй байсан аж. Хачирхалтай нь, хамаг байдгаа барьцаанд тавиад, “Нобль ресурс”, “GRF”-оос нийтдээ 34 сая ам.долларын зээл авсан “Засагчандмань Майнз” дахин 2016 онд цахилгааны шугмаа барьцаалсан нэр зүүж, Монголын нэр бүхий арилжааны банкнаас 6 сая ам.доллар зээлж чадсан байдаг.

Ингэж гадны хөрөнгө оруулагчид болоод дотоодын банкнаас хөрөнгө оруулалт нэрээр их хэмжээний санхүүжилт салгасаар явсан “Засагчандмань Майнз” компанийн үндсэн гол хөрөнгө нь, Дорноговь аймгийн Дэлгэрэх суман дахь МҮ-015594 дугаар бүхий ашигт малтмал олборлолтын тусгай зөвшөөрөл байв. “Засагчандмань майнз” компани монголын арилжааны банк, “Нобль ресурс”, “GRF”-оос санхүүжилт татахдаа олборлолтын лиценздээ түшиглэн, үйлдвэр барих, зам тавих, цахилгааны шугам татах, ашиглалтын талбайгаа өргөжүүлэх чиглэлд зарцуулах төсөл танилцуулсан байдаг.

ХҮСНЭГТ: “GRF”-ООС АВСАН 19 САЯ АМ.ДОЛЛАРЫГ ХЭРХЭН УГААСАН БЭ

Гэвч ажил нь явж өгөөгүй. Харин ч эсрэгээрээ хачин жигтэй байдлаар мөнгө угаах шинжтэй үйлдлүүд хийсэн байдаг. Доорх хүснэгтээр “GRF”-оос авсан санхүүжилтээ “Засагчандмань Майнз” компани хааш нь шилжүүлснийг харуулав.

Тайлбар: Д.Буянтогтох захиралтай “Засагчандмань” эдгээр компаниудын ЭЦЭГ нь бөгөөд гол хөрөнгө оруулалт татсан “Засагчандмань Майнз” толгой болон бусад охин байгууллагууд руугаа мөнгөө “юүлсэн” байгаа юм. Д.Буянтогтох нь хувьцаа эзэмшдэг охин компаниудаа өөрийн эхнэр П.Инж-Улбаа, найз Т.Эрдэнэбат хаан, нягтлан А.Цэнд-Аюуш нараар удирдуулсан байдаг.

Хууль хяналтын байгууллагын явуулсан зарцуулалтын аудитоор илэрсэн зөрчил нь, 2 төгрөгөөр хийх шугамын ажлыг 10 гэж үнэлэх замаар “Засагчандмань Майнз” бусад  охин компани руугаа  мөнгөө тарааж, “УГААЖЭЭ”. Ингэж Д.Буянтогтох лицензийн талбай дахь ажлуудаа өндөр үнэ төлж, өөрийн охин компаниудаараа хийлгэсэн байна.Нэг үгээр хэлбэл, баруун халаасан дахь мөнгөө зүүн халаас руугаа шилжүүлж хийгээд байсан гэсэн үг.

Мөнхүү “GRF”-оос авсан 19 сая ам.долларын санхүүжилтээсээ нийт 7 сая ам.долларыг “Засагчандмань Майнз” компани 2016-2017 оны хооронд гурван удаагийн гүйлгээгээр БНХАУ руу шилжүүлэг хийсэн нь баримтаар нотлогддог.  Лицензийн талбайдаа бүтээн байгуулалт хийнэ гэж авсан мөнгөө яагаад гадагш нь шилжүүлэв гэдэг нь ихээхэн хачирхалтай асуудал юм.

СХЕМ: “ЗАСАГЧАНДМАНЬ МАЙНЗ”-ИЙН УЛСТӨРИЙН ХАМААРАЛ

Уншигчдын анхаарлыг төөрүүлэхгүйн тулд бид зориуд гадны хөрөнгө оруулагчдыг санхүүгийн схем үүсгэх замаар молигодож, сүйхээтэй загнасаар ирсэн “Засагчандмань Майнз” компанийн захирлын талаарх улс төрийн сэжмийг нь тайлбарлахгүйгээр энэ хүрэв. Одоо харуулъя.

Дээрх схемээс та “Засагчандмань” компанийн захирал Д.Буянтогтох нь ЗГХЭГ-ын дарга асан, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатьн ЭХНЭРИЙН ТӨРСӨН АХ болохыг мэдлээ. Мөн Д.Буянтогтохын эхнэр П.Инж-Улбаа нь Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурцын ойрын хамаатан юм. ТЕГ-ын дарга Б.Хурц  Д.Буянтогтохыг “Манай хүргэн” хэмээн тодотгож, бусдад ярьдаг гэх. Харин Т.Эрдэнэбатхаан нь Д.Буянтогтохын хамаг ажлыг амжуулдаг найз, гол гарын хүн нь юм. Эхнэр П.Инж-Улбаагийн хувьд шууд байдлаар “GRF”-той харилцаа үүсгэж байгаагүй. Асуудал хүндэрсэн үед түүний хамаатан, ТЕГ-ын дарга асан Б.Хурц зарим асуудлаар хөрөнгө оруулагч талтай холбогдож, хэлцлийн санал өгч байсан гэх мэдээлэл бий.

Нэгэнт улстөрийн улбаа ярьсных, ЗГХЭГ-ын дарга асан Ж.Мөнхбат “Засагчандмань Майнз” компанид Дорноговь аймгийн Сайншанд сумыг Дэлгэрэх сумтай холбох 130 км замын 162.8 тэрбумын концесс олгосон асуудал нь Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах шалтгааны нэг болж байсныг эргэн сануулъя. Ингэж ЗГХЭГ-ын даргын сэнтийгээс Ж.Мөнхбат хүргэн ахдаа концесс бэлэглэсэн  түүх эхэлдэг бөгөөд Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүчингүй болгосноор үлгэр жаргадаг.

ЗЭЭЛИЙН СХЕМ: УЛСЫН МӨНГӨӨР АРИЛЖААНЫ БАНКНЫ  ӨР ДАРАХААР САНААРХСАН ҮЙЛДЭЛ

ЗГХЭГ-ын дарга асан, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын дэмжлэгээр албан ажлаа бүтээж явсан гэх “Засагчандмань Майнз” зээлийн түүхийн схем  “GRF” хүрээд зогсохгүй. Улам “гаарч”, үндэсний үйлдвэрлэл, экспортыг дэмжихэд хувь нэмэр оруулах үндсэн чиг үүрэгтэй Хөгжлийн банкны хаалгыг тогшсон байдаг.

Ингэхдээ маш нарийн зохион байгуулалттайгаар, “Нобль ресурс”-д барьцаанд байсан лицензээ өмнө нь 6 сая ам.доллар зээлээд байсан арилжааны банкнаас 15 сая ам.долларыг “БАРЬЦААГҮЙ” зээлэх байдлаар гаргуулан ЧӨЛӨӨЛЖ, үндсэн барьцааг Хөгжлийн банканд шилжүүлэх гэрээг 2018.11.30-нд хийж амжжээ. Улмаар Хөгжлийн банкны ТУЗ, Зээлийн хорооноос “Засагчандмань Майнз” компанид 31 сая ам.доллартай тэнцэх хэмжээний гадаад иений зээлийг олгох шийдвэрийг хүртэл гаргуулж, гэрээнүүд албажаад байж.

Яг Хөгжлийн банкнаас “Засагчандмань Майнз” компани руу зээлийн мөнгө шилжихийн даваан дээр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ шууд чиглэл өгч, олголтыг зогсоожээ. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд ямар байдлаар “Засагчандмань Майнз”-ын бүтэхгүй түүхийн мэдээлэл очсон нь тодорхойгүй ч уг зээлийг зогсоосноор мөнгө угаалтын машин нэг шат урагш алхах байсан эрсдлийг зогсоосон нь сайн хэрэг юм.

Сонирхолтой нь, нэр бүхий манай дотоодын арилжааны банк “Засагчандмань Майнз”-д Хөгжлийн банкнаас хөрөнгө оруулалтын зорилгоор олгох 31 сая ам.долларын зээлээс 21 сая ам.долларыг нь зээлэндээ шилжүүлэн авах нөхцөл бүхий  гурвалсан гэрээг хийсэн байсан гэх.  Хэрвээ Хөгжлийн банк зээлээ олгосон бол, “Засагчандмань Майнз”-ын захирал Д.Буянтогтох тус банканд 21 сая ам.долларын зээлээ төлж, үлдсэн  10 сая ам.доллараа халааслан, хаа нэг тийшээ зугтаж, “GRF” цэвэр хулхидуулаад хоцрох байсан дүр зураг эндээс харагдана.  

Гол нь, Хөгжлийн банкны мөнгө бол Улсынх. Улсын мөнгө атгаж суугаа тухайн үеийн Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүд, Гүйцэтгэх захирал Б.Батбаяр яагаад барьцаанд буй лицензийн чөлөөлөлтийг арилжааны банктай хавсран хийхийг зөвшөөрөв. Цаашлаад Хөгжлийн банк өөрийн олгох хөрөнгө оруулалтын зориулалттай улсын мөнгөөр арилжааны банкны өмнөх өрийг хаахыг зөвшөөрөв. Үндсэн чиг үүргээсээ гажсан ТУЗ-ийн гишүүд болоод Гүйцэтгэх удирдлагын энэ шийдвэр нь авлигын үйлдэл болох уу. Мөнхүү монголын нэр бүхий арилжааны банк, Засгийн газрын харьяа Хөгжлийн банк, гадны трейдер компанитай үгсэн хуйвалдах замаар мөнгө угаах санхүүгийн схем дээр хамтран тоглолт хийсэн, хийхийг завдсан гэх хардлага энд зүй ёсоор үүсч буй юм.

ОДООГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ: “GRF”-ЫН 31 САЯ АМ.ДОЛЛАРЫН НЭХЭМЖЛЭЛ ГАРГАСАН Ч Д.БУЯНТОГТОХ  ОРГОН ЗАЙЛЖЭЭ

Гадны хөрөнгө оруулагчийг  төр, хувийн хэвшил дамнуулан, санхүүгийн нарийн сүлжээ үүсгэж, маш боловсон аргаар хулхидаж, тоглоомоос гаргасан энэ үйлдлийг эдүгээ Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс 2019 оны тавдугаар сараас шалгаж эхэлсэн байдаг. Хэрэг мөрдөлтийн шатанд дээрх үзүүлсэн санхүүгийн схем, мөнгө угаасан байж болзошгүй үйлдлүүд нотлогдох шатандаа орсон гэх.

Улмаар уг хэрэгт холбогдуулан, “Засагчандмань Майнз” компанийн эзэн Д.Буянтогтох, түүний ойрын найз Т.Эрдэнэбатхаан, нягтлан А.Цэнд-Аюуш нарт Эрүүгийн хуулийн

Залилах зүйлчлэлээр

17.3.2.2: бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Мөнгө угаах зүйлчлэлээр,

18.6.2.2: Байнга тогтвортой үйлдсэн гэх үндэслэлээр яллагдагчаар татан татан шалгаж байжээ.

Гэвч хэргийн гол хариуцагч, 70 сая орчим ам.долларын өрийн сүлжээ үүсгэгч Д.Буянтогтох 2019.12.30-ны өдөр хилийн хоригоо цуцлуулах хүсэлт гаргаж, тэр өдөр шүүх хүсэлтийг нь ханган шийдвэрлэснээр шууд  хил гарч, оргон зайлжээ. Яг шинэ жилийн баяраар, олны анхаарал суларсан үед Д.Буянтогтоход манай шүүхийн байгууллагынхан оргон зайлах боломжийг маш сайн зохион байгуулж өгсөн тул шүүгчийн тогтоол гардаг өдөр шууд хил давжээ.

Д.Буянтогтох нь АНУ дахь хүүхдийнхээ гэрт очсон гэх бөгөөд өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн олон улсын интерполиор эрэн сурвалжилж эхэлжээ. Одоогоор хэргийн мөрдөн байцаалт Д.Буянтогтохоос болж саатсан байдалд шилжиж, бусад гэрчүүдээс мэдүүлэг авах хэмжээнд үргэлжилж байгаа аж.

ДҮГНЭЛТИЙН ОРОНД: “Гадны хөрөнгө оруулалтыг татна” гэх сайхан уриатай Монгол Улсын дотоодын нөхцөл байдал чухамдаа тэдэнд ийм л халгаатай байна. Хөрөнгөн оруулалтын салбарын мастер Английн Ерөнхий сайд Борис Жонсоны дүүгийн хөрөнгийг Монгол нэг сүйхээтэй, сүлжээтэй эр төр, хувийн хэвшил, хуулийнхантай нь нийлж самарчихаад, өөрөө оргон зайлсан түүх нь ийм. Тэд эдүгээ “Монголд хөрөнгө оруулах уу” гэж асуусан түншүүддээ ямар зөвлөгөө өгөх нь тодорхой.

 Дотооддоо “Оюутолгойг шалгана, дубайн гэрээг цуцална, төр лицензүүдээ авна” гэж орилцгоосон поп улстөрчидтэй, түүнд нь нэг их алга ташсан масстай, дэлхийн хэмжээний бизнесийн ёсзүйн дүрэм мэддэггүй  хэдэн бүдүүлэг бизнесменүүд нь гадныхныг хулхидах талаар л бодож суухад дэлхий биднийг ямар нүдээр харах нь ч  бас маш ойлгомжтой асуудал билээ.

Гадны хөрөнгө оруулагчдын тархийг ар дээр нь гартал эргүүлж, хэдэн арван тэрбумаар нь тоглосон самраачдын түүх энэ хүрээд зогсчихгүй. Цааш нь улам сонирхолтой баримт дэлгэнэ ээ. Дараачийн цувралаар уулзацгаая.

Ж.МЯДАГБАДАМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
57 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-08-10 09:17

Би мэдэхгүй шүү дээ оогт танихгүй намайг ийм б�##�ай юманд гүтгэж байгаа энэ сайтыг шүүхэд өгнө ер нь ажил хийгээд хууль бус юмтай тэмцэхээр л энэ мэт гүтгэлэг газар авдаг Ж.Мөнхбат /би шударга хүн шүү/ хаха

Зочин
Зочин
2020-08-10 09:41

Хөөн хэлэлцэх хугацааг богиносгосон за�##�т хуульд шургуулж бат�##�сан үйлдлийг энэ мэт том том хэрэгтэй холбон эргэж санаж болох мэт. Тэр за�##�тыг санаачлагчдыг монголууд бид нар мэдсээр байж Их хур�##�д дахин сонгосон шүү дээ.

Буянтоштох
Буянтоштох
2020-08-10 10:28

Мөнхбат ХУРЦ хоёроор их ажлаа амжужлсан даа, энэ компани, хүрэлсүх коцёссыг нь цуцлаад их б�##�арсан бх. Засаг унагаман концесс гэж зөв л бичсэн бна. Энэ нөхрийг оргон �######�ахад Хурц тус�##�сан байж таарна.

Зочин
Зочин
2020-08-10 10:33

70 сая доллар гэдэг чинь аймаар их ммөгө ш тээ, Мөнхбат тэгээд оргон зугт гэсэн юм бх даа ичихээ байсан б�##�иар новшнуудыг хамтатган ш�##�гах хэрэгтэй

Зочин
Зочин
2020-08-10 10:35

Засагчандмань бол мөнгө уга�##�таар мэргэжжээ ардаа Хурцаар хамга�##�уулж, өмнөө Мөнхбатыг барьчихаар айдаггүй биз. Тэр Бяорис Жонсоны дүү цаашаа

Ич ич
Ич ич
2020-08-10 10:36

ДҮГНЭЛТИЙН ОРОНД: “Гадны хөрөнгө оруул�##�тыг татна” гэх сайхан уриатай Монгол Улсын дотоодын нөхцөл байд�##� чухамдаа тэдэнд ийм л х�##�гаатай байна. Хөрөнгөн оруул�##�тын с�##�барын мастер Английн Ерөнхий сайд Борис Жонсоны дүүгийн хөрөнгийг Монгол

zochin
zochin
2020-08-10 10:44

Monxbat ene xuniig tanixgui gej xelne Xurts medexgui gej xelne iim l bna xa xa xa

Зочин
Зочин
2020-08-10 11:22

Хилийн хоригийг нь цуц�##�сан шүүгч хэний заавраар хэдэн ногооны хаууль авсан зэргийг нь тодруулаач энэ мэт байв�##� луйварчингууд улам олширох болно.

Зочин
Зочин
2020-08-10 12:15

Мөнхбатыг ш�##�га

Зочин
Зочин
2020-08-10 12:22

Европын холбооны хар жагса�##�танд орсон ш�##�тгаан нь энэ мэт хульхи улс төрчид, бизнесийн сүлжээнүүдтэй шууд холбоотой юм байна даа. Иймэрхүү маш олон жишээ байдгийн байна лээ

Зочин
Зочин
2020-08-10 12:47

Яаамаар ч юм бэ. Ийм нөхдүүд улсыг минь хар жагса�##�танд оруулах боломж бүрдүүлж дээ. Шун�##� хэтэрвэл ... Гэдэг үг энэ Буянтогтоход таарна

Зочин
Зочин
2020-08-10 13:13

Ingeed sanhuugiin sahilagagui naidvargui uls har jagsaaltand orohgui yahav dee

Зочинhg hg
Зочинhg hg
2022-09-14 14:01
Reply to  Зочин

монглыг дахин хар жагса�##�т хүлээж байна. үүний эзэд нь Хүрэлсүх тэргүүтэй мөнхбөат орлогчтой хулгайчид

Зочин
Зочин
2020-08-10 16:35

Энэ хэмжээний луйвар хийхэд улс төрд нөлөө бүхий этгээдийн дэмжлэг тусл�##�цаа бас оролцоо ханг�##�ттай байж бүтнэ тэгэхээр энэ нийтлэлд нөлөө бүхий улс төрч, хуулийн байгууллагын удирдлага нь нэр усаараа гарсан байна, сэжгийн новшнууд

Зочин
Зочин
2020-08-10 16:37

хилийн хориг цуц�##�сан шүүгч нь хэн юм бол, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүгч нарын 1 байгаа энэ хүмүүс ямар нэгэн хариуцлага хүлээх боломж байна уу

Ард
Ард
2020-08-10 18:58

Худлаа байхаа, Улс төрчид Ард түмний итгэл, сонголтоор гарч ирдэг юм.

Зочин
Зочин
2020-08-10 19:01

Oligtoi ch shuleg bichej chadahgui shulsee uschuulsen har bandi

Заргачин
Заргачин
2020-08-10 21:15

Ж.мөнхбат мэтийн хумсаа нуусан ичих нүүргүй адгийн луйварчидыг эргүүлэн татах хэрэгтэй байна

Зочин
Зочин
2020-08-10 21:16

odoo munhbat ih hurlaas tatagdana.hurelsuhed ih tomorch baisan shangaa hurteh n dee ha ha

Иргэн
Иргэн
2020-08-10 21:50

Ийм хамга�##��##�ттай учир би та нараас айхгүй, чаддаг юм бол намайг хорьчих, �##�чих гээд байсан байх нь чуулган дээр. Энэ мэт "нөхдөөс" бид с�##�ахаас нааш улс орон өөдлөхгүй. Хурцын генер�##� цолыг Баттулга хураах зарлиг гаргана биз дээ

иргэн
иргэн
2020-08-11 11:58

Дэлгэрсайханы захи�##�гат нэгэн ажиллагаа. Бүх ТВ сайт хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй ха�##�тын гэрээ хийчихсэн. Төмөртэйн ордыг Хятадуудын мэдэлд өгчихсөн байж ичих ч үгүй 51 хувийг нь хятад т�##�д байгаа буцаагаад авна гээд яриад зогсож байдаг

Иргэнэ
Иргэнэ
2020-08-11 12:33
Reply to  иргэн

М�##�аа Төмөртэйн орд чинь улсынх, чиний яриад бга чинь Ерөө Гол

Иргэн Б
Иргэн Б
2020-08-11 12:29

Хөгжлийн банкны зээл олгох мөнгө чинь татвар төлөгчидийн (бидний) мөнгө биздэ? Иймэрхүү гаруудад олгодог бололтой, хөгжлийн банкныханыг ш�##�гах хэрэгтэй. Ашиг сонирхолтой байжээж л зөвшөөрч, бат�##�ж, олгон шүүдээ

Иргэн Б
Иргэн Б
2020-08-11 12:32

Цагдаа, Прокурорынхан ажилаа хийж байгаа юмуу, ш�##�гаж байна л гэх юм. Яаж бид нарт итгэж хөрөнгө оруулаж юм бэ?

Гахай
Гахай
2020-08-11 13:58

Ж.Мөнхбатын тавиулууд ИНЕГ-аар нэг байдаг. Бас л олон тэрбумын тендерийг гахай Бямбаатай нийлж цуц�##�саар удаж байна. Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ 2 түүнээс айгаад нисэхээс луйварчдыг нь �######�уулж чаддаггүй улам л нисэхийн мөнгийг угаасаар байна.

Эмгэн
Эмгэн
2020-08-11 16:38

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат урьд нь бас 162 тэрбум ₮-ийн тендэр аваад яасан нь одоо хүртэл мэдэгдээгүй. Гадаадын зээл тусламж, хөрөнгө оруул�##�т зэргийг иймэрхүү хүний үнэргүй юмнууд замаас нь цавчиж авдаг явд�##� үргэлжилсээр удлаа хөөрхий.

Зочин
Зочин
2020-08-11 16:42

харамс�##�тай мэдээ байна

Зочин 2
Зочин 2
2020-08-11 16:48

УИХ-д иймэрхүү луйварчдын төлөөлөл байгааг эсэргүүцэж бна. Эргүүлэн татах хэрэгтэй. Одоо дахиад л ард түмний боломжийг хулгайлж суудаг хөрөнгөний аянд мордсон Мөнхбат гуай ичиж амьдар.Ямар нүүр гаргаж шударга царайлан ханх�##�заж сууна вэ?

Зочин
Зочин
2020-08-11 17:42

Ямар аймаар тоо вээээ? 200 000 000 000 гэсэн үг биз дээ бараг. Хоёр зуун тэрбум төгрөгийн з�##�илан, мөнгө уга�##�т гэсэн үг үү? Одоо тэгээд хил даваад зугтчихсан юм уу?

Зочин
Зочин
2020-08-11 17:48

Ж.Мядагбадам энэ зохиолоо хэдээр бичсэн бэ?!

Зочин
Зочин
2020-08-14 23:19
Reply to  Зочин

Монгол улсын нэр хүндийг унагасан тохиолдолд бүүр хатуугаас хатуу шийтгэх хэрэгтэй, Мөнхбат нэг их шудраа царайлсан хуурамч нөхөр байсан юм байна Намаас нь хөө

Зочин
Зочин
2020-08-22 10:24
Reply to  Зочин

Jmunkbat uuruu ogtsor uy uy gej shydrag tsarailj chalchdag bile luibarchin

Хэнээ
Хэнээ
2020-08-11 18:33

Ж.Мөнхбатын хадам ах нь юм биш үү.Хүн муулах гэхээрээ хадам хүргэн хоёрыг ч ялгадаггүй юм уу.

Зочин
Зочин
2020-08-21 10:50
Reply to  Хэнээ

Муулах битгий хэл хонь мэт муулах хэрэгтэй

Ганаа
Ганаа
2020-08-12 19:21

Улаан луйвар хийдэг хүмүүсдээ. Олон хүнийг луйвардсан юм байна даа

Тогтүг
Тогтүг
2020-08-14 10:32

Энэ Ж Мөнхбат гэж хулгайчыг МАН ял үүрүүлэх хэрэгтэй хамгийн дээр нь энэ нөхөр л байгаа

зочин
зочин
2020-08-14 11:24

Батбаярын бүх хөрөнгийн хураа, чанга дэглэмтэй хорих газарт 10 жилийн ял өг төр ямар хүчтэйг харуул .Улсын нэр өөрийн нэр хүндийг унгаасан новш шоронд хатв�##� таарна..

Хариу
Хариу
2020-08-14 12:11

Эээ хөөрхий, Мөнхбат, Хурц 2 чинь хамаатан, хэлхээ холбоотой хүмүүс юм байна шүү дээ. Бие биеэ өмөөрөөд байсан, иймд учиртай байж.

Үнэн
Үнэн
2020-08-15 00:47

Тун удахгүй энд нэр дурьдагдсан хулгарууд бүгд үйлээ үүрнэ. Миний мэдэхийн 2-3 хүн торны цаана сууна, 1 хүн улс төрийн хүрээнээс арчигдана.

Зочин
Зочин
2020-08-15 15:32

Shunaltai zevuun humuus ve mungund shunana shunana gehed arai ch de yuma uhaantai ehnertei baisan bol yu gej iim yum hiij yavah ve heleh ch ug alga Hurelsuh garch ireegui bol ulsaa ch hudaldaj medeh humuus bn

Lodoi
Lodoi
2020-08-16 17:47

Gadniihan teneg bish shuu de!!!!J.Monhbat uheh geed orliod Hurelsulhiig haraagaad baisnii ychir tsilagdaj bn da!Arhangaichyyd iim nohriig dahin dahin songodog bas hetsuu um aa

Зочин
Зочин
2020-08-17 09:59

Хазгар хүргэн хадамсаг гэгчээр Ж.Мөнхбат гэж Ховдын гар�##�тай айлын хүргэн болоод энэ. Нутгийн нэр баасдсан хог.

Зочин
Зочин
2020-08-17 15:39

Ж МӨНХБАТ ШҮЛЭГ БИЧЭЭД АВГАЙНХАА ОЁДЛЫН МАШИНИЙГ ЗАРААД 6 н ТЭРБУМЫН ХОЁР ОРОНСУУЦ ТЭРБУМЫН МАШИН 8 н ЗУУНСАЯЫН ҮНЭТЭЙ ЦАГТАЙ БОЛСОН ГЭЖ ӨӨРӨӨ ЯРЬДАГ .

IrgenЗочин
IrgenЗочин
2020-08-20 11:15

Munhbat uuriin huvia avchihaad guldiigeed b.gaa bishuu. Daanch pop durd toglohoo bolichihood b.gaa yumaa

zochin
zochin
2020-08-20 16:19

Huuliinhan ajlaa hiildee ene hulgaich luivarchidaa ter hiliin horig zuzalj zugtaalgasan shyygchtei ni nasaar ni shorond hii, yasan eh ornii ner ard tymnii nyyr zarai gutaaj duus#aggui hulgaichuud vee .........

zochin
zochin
2020-08-20 16:21

Monhbatiig shuud barivchil, ...ene metiin umnuud alban tushaalaar ailgah erh baihgui ali ch huulind....

Зочин
Зочин
2020-08-22 22:15

Төрийн толгойд мэдлэг боловсролгүй, тэгээд шун�##�тай, хүмүүс гарч Монголыг самарч дууслаа. Олгоод байгаа 3600 лицензийнхээ өрөнд газар нутгаа �##�даад, м�##�чин ард түмэн индианууд мөхөх юм байна л даа. Мэдэхгүй бүхний золиос даан ч их гэдэг л

Зочин
Зочин
2020-12-07 23:44

hamgiin turuund sugand n ochij naaldsan hun asuudal ihtei l baisan ym bn

Зочин
Зочин
2021-01-21 12:00

Хилийн хоригийг нь цуц�##�сан шүүгчийн үйлдлээс болж мөнгөн угаасан �##�бан туша�##�ын маш том хэрэг Монгол Улсын нэр хүндийг олон улсад шаврхайтай хутгасан улс төрч, тагнуулын удирдлага оролцсон энэ хэрэг шийдвнэгдэх боломжгүй болжээ, шүүгч нь хэн бэ Чингэлтэй, эсхүл Сүхбаатар дүүргийн ерөнхий шүүгч хорионы шүүгч нарын 1 л байгаа энэ хүмүүст хариуцлаг тооцох боломж бололцоо байхгүйм ууу

Монгол
Монгол
2021-07-06 09:38

Юуных нь сэргэлэн компани,Монгол улсын нэр нүүрийг олон улсад шившиглэсэн,ухамсаргүй,бүгдийг хуурамчаар сэтгэдэг овлиггүй хүмүүсийн бохир үйл ажиллагаа.шүүх ,прокурор ийм бусармаг ажилыг шударгаар шүүх хэрэгтэй.хүн нэрээ,тогос өдөө гэдэг өөрсдийнхээ бохир нэрээр Монгол улсыг гутааж байна

Иргэн
Иргэн
2021-07-06 09:41

Монгол улсын нэр нүүрийг гутаасан шившгийн хүмүүс вэ.Шүүх яагаад хилийн хориг цуц�##�ж бгаам бэ.дарамтанд ороод бну,авилг�##� аваад бну,шун�##� ихэдхээр шулам болно гдг шиг шулам болчихсон хүмүүст шангийн нь хүртээх хэрэгтэй

asuu
asuu
2021-09-14 16:47

hogin luivarchidig zaazalj ustgah heregtei,omhii avilgachid uls orond ih gai bolj bnda

Зочин
Зочин
2022-09-14 11:23

Сэтгүүлчид ийм замаар баяждаг болсон гэсэн. үүний тод жишээ энэ байна даа. Тэгээд нөгөө т�##� нь хөдөлвөл энэ сэтгүүлч яадаг юм бол. Сэтгүүлчдийн ийм заваан үйлдлийг бүрэн зогоссгооч ээ. Эсвэл м ийм чиглэлээр ажилладаг сэтгүүлчдийг бүрэн бэлдэж гаргаад ажиллуулаач ээ. Нэг сэтгүүлчийн бичсэн зүйлийг нь шүүхийн ямар байгууллага зөвшөөрч байна бэ. Бичих зөвшөөрөл гэж байх уу. Ихл сонин юм.

mongol
mongol
2022-09-14 12:28

ter shuugch hen ve. Teriig bicheechee.Tegeed l todoorhoi bolno

059
059
2022-09-14 13:47

Khurts gej ukheeriin buzart oroltsokhgui hereg gej bna uu

Холбоотой мэдээ

Back to top button