НИЙГЭМ

“Уран олборлосноос болж нэг айлын дөрвөн хүүхэд ургийн гажигтай төрлөө”

Өнөөдөр /2019.07.08/ “Эх нутаг, эвийн хөдөлгөөн” тэргүүтэй иргэний нийгмийн байгууллагууд хамтран, Дорноговь аймгийн нутагт уран олборлож эхэлснээс болж ургийн гажигтай хүүхдүүд төрж буй талаар мэдээлэл хийлээ. Тэд уг асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд албан ёсоор хүргүүлж байгаа аж.

Тэдний хэлж буйгаар 2012 оноос эхэлж Дорноговь аймгийн Улаанбадрах суманд гажигтай төл гарч эхэлжээ. Яваандаа энэ нь малчин эмэгтэйчүүдэд нөлөөлж ургийн гажигтай төрөлт бий болсон бөгөөд үүнийг мэдээлэхгүй, нууц байдалд байлгаж байна гэсэн юм. Цааш, “Төр уран олборлох, үйлдвэр нээх, цөмийн хог хаягдал булшлах хууль эрхзүйн орчин бүрдүүлэх тухай хэлэлцэж байгааг эсэргүүцэж байна. НҮБ-ын ерөнхий ассамблейн 67-р чуулганаар монгол улс цөмийн зэвсэггүй орнуудад нэгдсэн. Төрөөс монголын нутаг дээр ашигласан цөмийн түлш хадгалах урт хугацааны хөтөлбөр боловсруулах, цөмийн төхөөрөмж булшлах газар байгуулах заалтуудыг баяр наадмын өмнө оруулж ирсэн. Уг асуудлыг авч хэлэлцэн, таслан зогсоохыг шаардаж байна. Уранаас болоогүй гэж үзэж байгаа юм бол шалтгааныг нь тогтоо. Дорнод, Сүхбаатар аймгуудад хавдрын өвчлөл ихэсч байгаа тул эрүүл мэндийн үзлэг явуул” хэмээж байв.

“Эх нутаг, эвийн хөдөлгөөн” ТББ-ын тэргүүн н.Хөхөө,

“Уран үнэхээр хор хөнөөлтэй юу, манай нутагт /Дорноговь/ тархсан уу? гэдэг дээр нэг жил зургаан сарын турш судалгаа хийж, нотлох баримт цуглуулсан. Үнэхээр үхэл зовлон нүүрлэжээ. Хорь гаруй сурвалжлага хийж шүүхэд өгсөн. Төрийн гурван өндөрлөгт л хандахгүй бол манай нутгийнханд итгэл үнэмшил байдаггүй, дарга нараасаа айдаг. Уранаас болж хүүхэд нь гажигтай төрсөн гэж буй хэд хэдэн эхчүүд байгаа. Үр хүүхэд, ирээдүйдээ анхаарч судалгаа хийгээч ээ гэж иргэддээ хэлье. Дарга нар гэж хулгайчид та нар нуугаад нуугаад барахгүй, удахгүй бүгд ил гарна”

“Цөмийн реакторуудын гол түлш болох шар нунтгийг Дорноговь аймгийн Улаанбадрах, Зүүнбаян сумуудаас олборлоод, хайгуулаа хийгээд эхэлсэн. Зөвхөн хайгуул хийж байх үед манай нутагт нүдтэй нүдгүй, хөлтэй хөлгүй ургийн гажигтай мал төрдөг байсан. Тэгэхэд үүнийг малын цус ойртсоноос боллоо гэж хэлдэг байв. Малчид гэдэг чинь малынхаа цус ойртсон эсэхийг мэддэг, МАН, АН-ын хулгайч нараас ухаалаг хүмүүс. Нэг айлын дөрвөн хүүхэд ургийн гажигтай хүүхэд төрсөн байна.

Үнэхээр уран хоргүй юм бол яагаад Улаанбадрахад хайгуул хийгээд байгаа Францын компанийн удирдлага, ажилчид нутгийн иргэдтэй адил Улаанбадрахын уснаас уудаггүй юм. Яагаад нутгийн малнаас авч хэрэглэдэггүй юм. Сүүг нь аваад, хашаандаа оруулаад асгачихдаг гэж байгаа. 2009 онд урт нэртэй хууль батлагдахад, араар нь цөмийн энергийн хууль давхар батлагдаж байсан. Эх орон, ард иргэдээ боддоггүй юм бол нутгийн иргэдтэй иргэний нийгмийн байгууллагууд нийлээд тэр компаниудыг хүчээр буулгахаас өөр аргагүй”

Ийнхүү Дорноговь аймгийн Улаанбадрах сумд уран олборлох хайгуулыг хийж буй Францын“Арева” компанийн асуудлыг тэд сөхөн тавьж, мутант бүс үүсч, ургийн гажигтай төрөлт бий болж буй энэ явдлыг таслан зогсоохыг шаардлаа.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-02-03 06:47

Х�##�двартай хүмүүсийг яагаад тэнүүлээд байнаа. Х�##�двартайгаа мэдсээр байж зорчих хөдөлгөөн хийсэн хүмүүс бусдыг тах�##�аар өвчилүүлсэн учир хариуцлага тооцож торгууль тавих хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button