Нийгмийн
10-аас доош оноотой жолоочдын эрхийг сэргээжээ
Цагдаагийн Ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвөөс зөрчлийн оноо сэргээсэн талаар мэдээллээ. Зөрчилтэй жолоочийн бүртгэлийн онооны сангаас 10-аас доош оноотой 481734 жолоочийн мэдээллийг ялгасан байна. Үүнд:
- 5763 жолоочийн 10
- 7953 жолоочийн ес
- 11988 жолоочийн найм
- 18.233 жолоочийн долоо
- 26075 жолоочийн зургаа
- 45.449 жолоочийн тав
- 36113 жолоочийн дөрөв
- 55240 жолоочийн гурав
- 113635 жолоочийн хоёр
- 161285 жолоочийн нэг оноог тус тус сэргээжээ.
Энэ үеэр зөрчилтэй жолоочийн бүртгэлийн онооны сангийн 526939 жолоочийн мэдээллээс оноо хасагдаагүй буюу 10 оноотой 45205 жолоочийн мэдээллийг үлдээжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.