Нийгмийн

15 жил ажилласан багшийн хүүхдийг үнэгүй сургах заалт хэрэгжиж эхэллээ

Өнгөрсөн жил Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж 15-аас доошгүй жил ажилласан багшийн хүүхдийг үнэгүй сургах нэмэлт заалт шинээр тусгасан.

УИХ-аас шинэчлэн найруулж баталсан Боловсролын ерөнхий хуульд багш, боловсролын байгууллагуудын ажилтнуудын нийгмийн баталгааг нэмэгдүүлсэн хэд хэдэн зохицуулалт оруулсан. Тус зохицуулалтуудын нэг нь төрийн болон орон нутгийн өмчийн боловсролын байгууллагад 15-аас доошгүй жил тасралтгүй ажилласан багш, ажилтны нэг хүүхдийг их, дээд сургуульд тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр үнэгүй сургах заалт.

Тэгвэл тухайн хууль энэ оноос хэрэгжиж эхэлж байгаа бөгөөд их дээд сургуулиуд материалаа хүлээн авч эхэлжээ .

Их дээд сургуулийн оюутнууд дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

  • Өмнөх улирлын голч 2.7 ба түүнээс дээш дүгнэгдсэн /2023-2024 оны хаврын улиралд шинээр элссэн бол элсэлтийн журмын шалгуур хангасан байх/
  • 15 ба түүнээс дээш жил тасралтгүй ажиллаж байгааг номлох баримт /анх ажилд орсон тушаалын хуулбар/, ажлын газрын тодорхойлолт
  • Нийгмийн даатгалаар баталгаажиж буйг нотлох баримт /лавлагаа/
  • Суралцагчийн төрсний бүртгэлийн лавлагаа
  • Эцэг, эхийн болон өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар
  • Өргөдөл /өргөдлийн гарчиг: Боловсролын Зээлийн Санд гэх, утасны дугаар, и-мэйл хаягаа өргөдөлд бичих/

Боловсролын тухай хуулийн 13.3.6 дахь заалтаар төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехникийн коллежид 15-аас доошгүй жил тасралтгүй ажилласан багш, ажилтны нэг хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад үнэ төлбөргүй, хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцана.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
mgl hyn
mgl hyn
2024-02-28 08:44

сайхан санаа

Зочин
Зочин
2024-03-01 10:55

сайн байна эмч нарын хүүхдийг бас харж үзээрэй анагаахиын сургуульд гэх мэт

Холбоотой мэдээ

Back to top button