Нийгмийн

16 аймгийн эмч, эмнэлгийн ажилчид ХӨСҮТ-д ажиллана

Улаанбаатар хотод үүссэн ковид-19 халдварын нөхцөл байдалд үндэслэн ХӨСҮТ-ийн тандалт судалгааны багийг өргөжүүлэх зорилгоор 16 аймгаас нийт 80 хүний бүрэлдэхүүнтэй эмч, эмнэлгийн ажилдчдыг дайчлан ажиллуулахаар болжээ.

Аймаг бүрээс ирсэн баг тус бүрд эмнэлгийн тархвар судлаач, сувилагч, жолооч, лабораторийн мэргэжилтэн багтсан байна. Ингэснээр батлагдсан тохиолдлыг эрт илрүүлэх, хавьтлыг тогтоох, эрэмбэлэх, тусгаарлах түргэвчилсэн шинжилгээнд хамруулах ажлыг өргөжүүлэх юм.

Мөн ХӨСҮТ, НЭМҮТ болон, Нийслэлийн хоёрдугаар төв эмнэлгийн лабораториудад дээрх аймгуудаас ирсэн лабораторийн эмч нар ажиллана. Аймгуудаас ирсэн эмч мэргэжилтнүүдэд ЭМЯ болон ХӨСҮТ-өөс шаардлагатай сургалтыг зохион байгуулав. Мөн багийн бүрэлдхүүнийг ковид-19 өвчний эсрэг вакцинжуулалтанд хамрууллаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button