УЛС ТӨРУлс төрийн мэдээ

20 аймгийн АЗЗА ТӨХК-ийг нэгтгэж, хөрөнгийн бирж дээр IPO гаргана

Засгийн газар өнөөдөр /2023.06.07/-ийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг мэдээллээ.

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газар төрийн өмчит компаниудын тоог цөөлж, олон нийтийн хараа хяналтад шилжүүлэх тогтоол батлуулсан талаар дурдлаа.

Тэрбээр “Энэ ажлыг албан ёсоор эхлүүлж байна. "Мэдээлэл холбооны сүлжээ" ТӨХК болон 21 аймаг дахь АЗЗА ТӨХК-ийг IPO гаргах ажлыг эрчимжүүлсэн. Өнөөдөр 20 аймагт үйл ажиллагаа явуулж буй АЗЗА ТӨХК-ийг нэгтгэхээр боллоо. Тус бүрдээ 1.5 тэрбум төгрөгийн үнэлгээтэй. Тэднийг нэгтгэснээр нийт 20 АЗЗА ТӨХК нь 38 тэрбумын үнэлгээтэй боллоо.

Энэ нь хэд хэдэн давуу талтай. Тодруулбал, энэ чиглэлийн бизнес эрхлэгчид хөрөнгө оруулах боломжтой. Үгүй бол олон нийт хөрөнгө оруулах сонирхолгүй байна. Хоёрдугаарт, засаглалыг сайжруулж, үр ашигтай ажиллах боломжийг ч мөн бүрдүүлнэ. Жишээ дурдахад, 20 АЗЗА ТӨХК-аас ганц Сэлэнгийнх ашигтай ажилласан байх жишээтэй. 7-8 АЗЗА ТӨХК хасах баланстай гардаг” хэмээлээ.

Дээрх асуудлыг шийдсэнээр төсвийн хэмнэлт бий болж буйг дурдсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button