Нийгмийн

21 аймагт зудын эрсдэлийн үнэлгээ хийжээ

Улсын онцгой комиссын даргын тушаалаар ХХААХҮ-ийн дэд сайд Г.Батсууриар ахлуулсан Шуурхай бүлэг Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Архангай аймагт ажиллаж, зудын эрсдэлийн үнэлгээг хийлээ.

Харин ОБЕГ-ын ГЭУГ-ын дарга, хурандаа Д.Баасансүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Булган, Төв, Хөвсгөл, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр аймгуудад цахимаар холбогдож, зудын эрсдэлийг үнэлэх ажлыг зохион байгуулжээ. 

Зудын эрсдэлийн үнэлгээг 21 аймагт хийхдээ “Хөдөө аж ахуйн салбарын болон хот суурин газрын өвөлжилтийн бэлтгэл, орон нутаг дахь коронавирусын халдварын нөхцөл байдал, хадлан бэлтгэл, малын гоц халдварт өвчний голомттой, отор нүүдэл ихтэй аймгуудын нөхцөл байдал, хүйтний улирлын цаг агаарын төлөв”-д тулгуурлажээ.

Энэ зун ихэнх нутагт хур тунадас олон жилийн дунджаас ахиу, агаарын температур дунджийн орчим буюу дунджаас дулаан байсан нь бэлчээрийн ургамлын ургалтад сайнаар нөлөөлж, ихэнх нутгаар зуншлага сайн байлаа.

Иймээс зудын эрсдэлийн үнэлгээгээр Өмнөговь, Завхан, Дундговь, Говь-Алтай, Архангай, Төв, Дорноговь, Ховд, Сүхбаатар, Сэлэнгэ, Говьсүмбэр аймгууд “ДУНД”, бусад аймгууд “БАГА” эрсдэлтэй дүгнэгдсэн байна. 21 аймагт хийсэн зудын эрсдэлийн үнэлгээг УОК-ын ээлжит хуралдаанд танилцуулнагэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button