УЛС ТӨРУлс төрийн мэдээ

#2: Хөшигийн хөндийн нисэх буудлынхан 9 тэрбумын зөрчил гаргаж, 339 саяар торгуулах хүртэл Ч.Мөнхтуяа тэргүүтэй ТУЗ-ийнхөн сохор, дүлий явжээ

Хөшигийн хөндий дэх олон улсын нисэх онгоцны буудлын менежмент төслийн концессын гэрээг хэрэгжүүлдэг Монгол, Японы хамтарсан “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК-ийн талаарх хоёрдугаар цувралаа хүргэж байна.

#1 цувралаар айлчлалаас газардсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн онгоцны хүзүүвч хоолойг залгалгүй удаж, ажлын хариуцлага алдсан дарга албан тушаал дэвшсэн. Мөн нисэх буудлын аюулгүй ажиллагаа алдагдсанаас, хоёр настай хүүхдийн амь нас эрсдэлд орох дөхсөн талаар хүргэсэн билээ.

#2 цувралаар 2020-2023 оны хооронд 9 тэрбум төгрөгийн зөрчил гаргаж, 80 гаруй сая төгрөгийн татварын акт тавиулсан талаарх зөрчлийг хүргэж байна.


-Шилэн данс хөтөлдөггүй, хамаг мэдээлэл нь хаалттай-

Энэхүү төслийг 15 жилийн хугацаатайгаар “ХӨРӨНГӨ ОРУУЛАХ-АШИГЛАХ-ШИЛЖҮҮЛЭХ” концессын төрлөөр хэрэгжүүлж буй.

Хамгийн түрүүнд, НУБИЭ бол төрийн өмчийн оролцоотой байгууллага. Тиймээс Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 6-р зүйл нийтийн мэдээлэл хариуцагчийг

  • 6.1.2.төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хувийн эрх зүйн хуулийн этгээд;
  • 6.1.3.хууль, эсхүл гэрээний үндсэн дээр төрийн байгууллагын тодорхой чиг үүргийг гүйцэтгэж байгаа этгээд;

гэж заасан байдаг. Гэтэл нийтийн мэдээлэл хариуцагчийн бүх мэдээлэл нь хаалттай байна. Мөн тус компанийн вэб хуудас руу орж үзэхэд шилэн данс огт хөтөлдөггүй аж. Энэ төрлийн мэдээ мэдээлэл ч байсангүй.

-Санхүүгийн зөрчлүүдийг нь МХЕГ хоёр жилийн өмнө сануулж байжээ-

Хоёрдугаарт, Шилэн данс хөтөлдөггүй, мэдээллүүд нь хаалттай байгууллагын санхүүгийн асуудал зөрчигдөж эхэлдгийн жишээ хоёр жилийн өмнө гарч байжээ. Тодруулбал, МХЕГ үйл ажиллагаа явуулж байхдаа буюу 2022 оны 04 сарын 03-наас 15-ны хооронд төлөвлөгөөт бус шалгалт хийжээ. Шалгалтаар:

  • тус компани нь 2022 оны эхний улиралд ээлжийн хуваарийн дагуу шөнийн цагаар ажилласан 443 ажилтны нэмэгдэл хөлс болох 125,6 сая төгрөгийг олгоогүй,
  • хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулбал зохих орон тоонд ажиллуулаагүй,
  • 17.6 сая төгрөгийн төлбөрийг зохих санд төлөөгүй нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн хэмээн үзэж, акт тавьж байж.

Энэхүү зөрчлүүдээ нуун дарагдуулсаар, хэрхсэн нь тодорхойгүй өнгөрч. Хариуцдаг, хянадаг төр нь ч чихгүй, нүдгүй байсаар асуудал өдгөө улам томорчээ.

-339 сая төгрөг төлөх хугацаа 2024.01.09-нд дууссан ч, төлсөн эсэх нь тодорхойгүй байна-

Гуравдугаарт, Эл байгууллага одоо бүр 9 тэрбумын зөрчил гаргаж, 339 сая төгрөгөөр торгуулчхаад сууж байна.

Мэдээллийг дэлгэрүүлбэл, Татварын байгууллагаас 2019.01.01-2022.12.31-ний өдрийг дуусталх албан татвар ногдуулалт, төлөлтийн байдал зэргийг нь 2023.05.09-2023.12.22-ныг хүртэлх хугацаанд шалгажээ. Ингэхэд нийт 9 тэрбум 390 сая төгрөгийн зөрчил илэрсэн байна. Улмаар Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйл, Татварын ерөнхий хуулийн 73, 74, 82 дугаар зүйлийг тус тус үндэслэн 260 гаруй сая төгрөгийн нөхөн татвар, 79 сая төгрөгийн торгууль, 1.8 сая төгрөгийн алданги нийт 339 сая төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоожээ.

Акт гардуулснаас хойш ажлын 15 хоногийн дотор нэхэмжлэлийн дагуу төлж барагдуулахыг Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК-д даалгасан байна.

22-нд тогтоосон энэхүү актын ажлын 15 хоногийн хугацаа 2023.12.25-наас тоологдож эхэлсэн гэж үзвэл 2024.01.15-нд буюу ирэх даваа гарагт дуусах юм.

Нэхэмжлэлийн дагуу 339 сая төгрөгөө төлсөн эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

Сангийн яамнаас тодруулахад "Манай байгууллагад төрийн болон бусад байгууллагын татварын актын мэдээлэл ирдэггүй. Татварын байгууллагад бий" гэв.

Татварын ерөнхий газар дээрх актыг үгүйсгээгүй бататгасан бөгөөд 15 хоногийн дотор нэхэмжлэлийн дагуу 339 сая төгрөгийг төлж барагдуулсан эсэхэд тодорхой хариулт өгөөгүй юм.


-“Чих нь дүлий, нүд нь балай” ТУЗ-ийн гишүүд ба ЗТХЯ, ТӨБЗГ-

Дөрөвдүгээрт, Аюулгүй ажиллагаа алдагдаж, санхүүгийн зөрчил гарчхаад байхад ТУЗ юу хийж байсан бэ гэдэг асуулт энд хөндөгдөнө.

“Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК нь ТУЗ-ийн долоон гишүүнтэй. Үүний дөрөв нь япон, гурав нь монгол.

Энэ тохиолдолд мэдээж монголын талын төлөөлөгчдөөс хамгийн түрүүнд хариуцлага нэхэх нь зүй ёсны асуудал. Бүр нарийвчилбал, монгол талыг төлөөлөх ТУЗ-ийн гурван гишүүн юу хийж байна вэ.

Ч.Мөнхтуяагийн хувьд: Өдгөө ИНЕГ-ын даргаар ажиллаж байгаа. Мөн ТУЗ-д Үндэсний хөгжлийн газар, ЗТХЯ-ны Иргэний агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байхдаа багтсан. Энэ утгаараа ашиг сонирхлын асар том зөрчилтэй буюу ТУЗ-д байх учиргүй хүнээр нэрлэгддэг. Концессын гэрээнд заасан заалтаа зөрчиж суугаа дарга болон хувирчээ.

Тэрбээр, Зам, тээврийн хөгжлийн яаманд өчигдөр /2024.01.09/ болсон уулзалтын “бантан”-г зууралцсан гэгдэж байна. Уулзалтаар, орон нутгийн нислэгийг Буянт-Ухаа олон улсын нисэх буудал руу шилжүүлэх асуудал яригдсан аж. Үүний түлхээсийг тэр хийсэн болж таарав. Мөн саяхан япон талын дарга нараа салбарын хүндэт медалиар шагнуулах гээд хөөцөлдөж явсан мэдээлэл бий.

Н.Баасандагвын хувьд: ЗТХ-ийн сайдаар Л.Халтарыг ажиллаж байхад буюу 2021.12.31-нд “Алтан гадас” одонгоор шагнуулж байв. “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК-ийн Нисэх буудлын үйлчилгээний хэлтсийн дарга бөгөөд ТУЗ-ийн гишүүнээр ажилладаг.

Н.Ганболдын хувьд: ТУЗ-ийн гишүүний мэдээлэлдээ ТӨБЗГ-ын Захиргаа, удирдлагын хэлтсийн даргын албыг хашиж байгаа хэмээн бөглөжээ.

Сэтгүүлчийн тэмдэглэл: Хөндлөнгийн хяналт тавих үүрэг бүхий ТУЗ-ийн гишүүд болон “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК-ийн 49 хувийг эзэмшигч “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК юу хийж байна вэ. Цаашлаад “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК-ийн 34 хувийг эзэмшигч ЗТХЯ, 66 хувийг эзэмшигч ТӨБЗГ ч чимээгүй. Ийм олон субъект ажлаа хуулийн дагуу хийж чадаж буй эсэх нь эргэлзээтэй. Төрийн өмчийн оролцоотой энэхүү байгууллагыг харах, анхаарах төр засаг алга. Тус нисэх буудал барих зээлийн эргэн төлөлт 2025 оноос эхэлж, 2054 онд дуусах төлөвлөгөөтэй. Гэтэл аюулгүй ажиллагаа, санхүүгийн сахилга батыг хөндөхөд ийм байна.

Дараагийн цувралаар: Концессын гэрээгээр шилжүүлж авах үед 30-40 тэрбумын хөрөнгө тооллогод оролгүй, ямар ч бүртгэлгүйгээр алга болсон тухай хөндөж хүргэнэ.

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ…


Бидний өмнө нь хүргэсэн #1: Ерөнхийлөгчийг онгоцноос буулгалгүй “гацааж”, хоёр настай хүүхдийг эрсдэлд оруулсан М.Төгсбаяр албан тушаал ахижээ нийтлэлийг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
21 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-01-10 08:32

Munhtuya yamar aimer avgai ve

Зочин
Зочин
2024-01-10 09:11

Төртэй хамаар�##� бүхий тендерийн ажлууд ингэж л явдаг

Зочин
Зочин
2024-01-10 09:21

Том багагүй идэж уудаг булхайгаа нуун д�##�д�##�даг байд�##� нь х�##�дварт өвчин шиг х�##�дчихсан юм

зочин
зочин
2024-01-10 09:41

ИНЕГ-ын дарга Мөнхтуяа чинь харин дайчин шуурхай мундаг эмэгтэй удирдагч гэж санагдсан шүү

Зочин
Зочин
2024-01-10 13:01
Reply to  зочин

CHAMAIG HEN GEDEG AVGAI VE\ HUTSAAD BAIVAL MUNKTUYA BOLOVSROLGUI MEDLEGGUI HUDUUNII IRGENSHILTEI AVGAIG UMUURUUD SUUGAA CHI CH IRGENII NISEHED HEN CH BISH SHUU CHAMAIG 3 DAHI TSUVRAL HULEEJ BN AVGAI MIN, HOINOOS IREED HOT MINIIH GEH AVGA CHI HEN BE SU AVGAI MUUN BEEEIZ HOLBOOTNUUD HEN CH BISH HOGIIN SHAARNUUD NISEHIIG DAMPUURUULLAA MUU HUDUUNII AVGAINAR

Zochin
Zochin
2024-01-10 10:13

Ene buhen zam teevriin said Byambatsogtiin shidej bga chuluu shd

Зочин
Зочин
2024-01-10 10:31

Tetgeweriin hvniig yaahnaw de

зочин
зочин
2024-01-10 11:06

болж байгаа юм байна уу

Зочин
Зочин
2024-01-10 11:28

Монгол гэхээр л хулгай хулгай их багагүй хулгай хулгай. Хорвоогийн хүн бүрийн хамгийн үзэн яддаг гэмт хэрэг хулгай бид нарын амьдр�##� юмуу хаашаа юм бэ??????

Зочин
Зочин
2024-01-10 11:35

Болдог юм байна уу. Бүх газар дандаа хулгайч новшнууд юмаа.

Zochin
Zochin
2024-01-10 12:44

Avilgald idegdsen yalzarsan gazar baina…

Зочин
Зочин
2024-01-10 13:15

НҮДНИЙ ШИЛТЭЙ МАХАН БӨМБӨГ АЗБИЛЭГ, АРХИЧИН ХАРЦТАЙ ЭР ЭМ НЬ МЭДЭГДЭХГҮЙ ТӨГСЦЭЦЭГ НАРЫГ ХЭЗЭЭ �######�УУЛАХИЙМ БЭЭ????

Зочин
Зочин
2024-01-10 18:38

100% төрийн өмчит компани ийм байхаас өөр яах вэ дээ??

ИНЕГ дарга Мөнхтуяа
ИНЕГ дарга Мөнхтуяа
2024-01-10 18:54

Ховдын толгойтой л бол нохойг ч томилж байгаа шүү энэ вагай дээд газрын да�##�гавраар гээд. Зайлаасай

зочин
зочин
2024-01-11 07:30

Ховд хүн байв�##� энэ с�##�барт сайд нь чихэж байгаа юм байна шүү.С.Бямбацогт нутаг гэж дулдуйдахаа боль.

Зочинан
Зочинан
2024-01-11 08:01

ТУЗ гэдэгт арын ха�##�гатай, идэж уухын донтой, шун�##�тнууд ордог юм байна.

Эмээ
Эмээ
2024-01-11 08:52

Шинэ бууд�##� гэхэд эднийх ер нь замбараагүй санагдсан, соц үед нисэх бууд�##�, нисэх гэдэг маш нарийн з/б-тай өндөр шаардлагатай газар байлаа. Онгоцон дотор замбараагүй архи ууна, өндөрт харвав�##� яана.

Зочин
Зочин
2024-01-12 14:38
Reply to  Эмээ

Онгоцонд архи уух нисэх бууд�##�д ямар хамаа байнаа

Гэрэл
Гэрэл
2024-01-11 09:31

Ямар хэцүү болчихоо вэ.шинэ нисэх чинь японы зээлээр баригдаа биз дээ.хаа сайгүй хулгай.томилогдож очсон газраасаа юуг яаж хулгайлах боломжийг харсан өлөн нүдтэй шун�##�тангууддаа тавих ш�##�гуур.хүлээх хариуцлагыг нь нэмэгдүүлээчээ.эх орон минь бүүр сүйрч гүйцлээ.хэдэн сэтгүүлчид л энэ булхайг ил болгох юм.гэтэл хянадаг ш�##�гадаг хүмүүс нь тавьсан акт торгуулиа эргэж хардаггүй хонцын сэтгэлээр ажилдаа ханддаг.тэгээд бас болоогүй �##�бан туша�##� дэвшижУИХд гишүүн болохоор санаархана.

Зочин
Зочин
2024-01-11 11:31

Монголын т�##�ын нөхдүүд л идээ биз, япончууд тэгэхгүй, хэдэн төгрөг тоохчгүй

zochin
zochin
2024-01-15 20:24

Tseweendashin tursun duu ni Ayulgui baidal hamgaaalaltin alband ajildag shte .Ts.Uynga gej avgai bdag

Холбоотой мэдээ

Back to top button