Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээ

#4: Хөшигийн хөндийд Д.Амарбаясгалан найзыгаа, Д.Батбаатар охин, дүү, хүргэнээ “чихэж”, Ц.Цэвээндаш гэр бүлээрээ “үүрлэжээ”

“Монгол-Японы хамтарсан “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК /НУБИЭ/-ийн талаарх цуврал мэдээлэл хүргэж байгаа билээ. 

#1 цувралаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зорчиж ирсэн онгоцны хүзүүвч хоолойг залгалгүй удаж, хариуцлага алдсан дарга албан тушаал дэвшсэн. Мөн нисэх буудлын аюулгүй ажиллагаа алдагдсанаас, хоёр настай хүүхдийн амь нас эрсдэлд орох дөхсөн талаар хүргэсэн.

#2 цувралаар 2020-2023 оны хооронд 9 тэрбум төгрөгийн зөрчил гаргасан нь илэрч, 80 гаруй сая төгрөгийн татварын акт тавиулж, 339 саяын төлбөрт унасан талаар сөхсөн.

#3 цувралаар ИНЕГ-аас 1 их наяд төгрөг хөрөнгө хүлээн авахад 1.5 тэрбумын 1000 гаруй ширхэг хөрөнгө бүртгэлгүй орхисон. Иргэний агаарын тээвэр дэх цагдаагийн хэлтэс инженер Д.Очирсүрэнг гэдгийг тогтоосон ч, ажлаа өгөөд алга болсон тухай дэлгэсэн.

Энэ удаад тус байгууллагыг МАН-д өндөр албан тушаал хашдаг гар хөлүүд шургалан гэр бүл, хамаатан садан, найз нөхдийн ургийн мод хэрхэн үүсгэж, үүрлэснийг хүргэж байна.

-Харумафүжигийн ах, Д.Амарбаясгалангийн найз Д.Лхагвадорж үйл ажиллагаа хариуцагч-

Тайлбар: Ах Харумафүжи Д.Бямбадорж, найз ЗГХЭГ-ын дарга Д.Амабаясгалан

Үйл ажиллагааны захирал Д.Лхагвадорж. Түүнийг монголын ард түмэн Улсын начин гэдгээр нь сайн мэднэ. Мөн Харүмафүжи Д.Бямбадоржийн төрсөн ах. Тэгвэл тэрбээр МАН-ын генсек, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалантай нэг нутаг бөгөөд багын найзууд гэгддэг. Түүний нөлөөгөөр эл албан тушаалд очсон ч гэгдэж буй юм. Цаашлаад тэд 2020 оны үес Говь-Алтай аймгийн бөхчүүдийн “Хантайшир” дэвжээний Удирдах зөвлөлийн гишүүнд хамт багтаж байсан. Дэвжээний тэргүүнээр Харумафүжи сонгогдон ажиллаж байв.

Д.Лхагвадоржийн хувийн эрх ашиг: Нисэх онгоцны буудалд өөрийн эхнэрийн нэрээр кофе шоп болон татваргүй барааны дэлгүүр ажиллуулдаг байна.

“Скай циркл” ХХК гэх барилгын компанитай. 2019 онд хувь эзэмшигчээс бүртгэлээ хасуулсан бөгөөд өдгөө Амарбаатарын Ариунболд ганцаараа эзэмшиж байна.


-ЗГХЭГ-ын дэд дарга Д.Батбаатарын ургийн мод: Охин, дүү, зээ дүү гэсэн дөрвөн хүн ажилладаг-

Тайлбар: ЗГХЭГ-ын дэд дарга Д.Батбаатарын охин Б.Тунгалаг, төрсөн дүү Д.Бат-Эрдэнэ, Эгчийн нь охин Д.Нандинцэцэг, Д.Нандинцэцэгийн дүүгийнх нь нөхөр Алтанбаяр

“Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК-нд ЗГХЭГ-ын дэд дарга Д.Батбаатар ургийн модоо ургуулжээ. Тодруулбал,

  • Түүний охин Б.Тунгалаг Худалдан авах ажиллагааны хэлтэст мэргэжилтэн,
  • Төрсөн дүү Д.Бат-Эрдэнэ жолооч, оператор
  • Эгч Д.Туяагийнх нь охин Д.Нандинцэцэг Хүний нөөцийн дарга
  • Д.Нандинцэцэгийн дүүгийнх нь нөхөр н.Алтанбаяр ажилчдын автобусны жолооч

Д.Батбаатарын ургийн мод энэ байгууллагад дөрөв, таваараа. ИНЕГ-т ч түүний хамаарал бүхий хүмүүс олон. Тэрбээр, Хөшигийн хөндий дэх ИНЕГ-аас 2016 онд 173 га, Хөшигийн хөндийн есөн байршилд 2018-2020 оны хооронд 66.5 га, “Чингис хаан интернэшнл аэрпорт ложистик” ХХК-ийнхаа нэр дээр дахин 3.0 га газар авсан байна. Түүнчлэн махны экспорт, нүүрсний асуудалд нэр холбогддог хүн.

Охин Б.Тунгалаг: Нүүрс, газар, мах зэрэг том эрх ашигтай хүний охин "Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт" ХХК-ийн Худалдан авах хэлтэст шургалсан ч учиртай байж болзошгүй.

Харин төрсөн эгч Д.Туяагийнх нь охин Хүний нөөцийн дарга Д.Нандинцэцэгийн хувийн эрх ашиг: Тэрбээр өөрийгөө “Япон дарга нараас ч өндөр цалин авдаг” гэж онгирч ярьж явдаг гэх. Улмаар өөртөө давуу байдал үүсгэж цалингаа “нугалж” авдагтай нь холбоотой гэдэг мэдээлэл бий.

Төрсөн дүү Д.Бат-Эрдэнэ: Жолооч, оператор. Өөрөөр хэлбэл газардсан болон, нисэх гэж буй онгоцонд хүзүүвч залгах үүрэгтэй хүн. Ерөнхийлөгчийн онгоцны хүзүүвч холболтыг хоцроосон асуудал ч түүнээс хол зөрөхгүй.


-Ц.Цэвээндашийн нөхөр, хүргэн, охин, найзыгаа татаж, гэр бүлээрээ үүрлэжээ-

Тайлбар: Дотоод хяналтын дарга Ц.Цэвээндашийн нөхөр С.Түмэнбаяр, хүргэн н.Даваасүрэн, охин, найз Б.Мөнхжарал, зөвлөх Оргил

Энэ байгууллагад ЗГЭХГ-ын дарга Д.Батбаатартай дүйх хэмжээний олон ургийн модтой хүн бол Дотоод хяналтын дарга Ц.Цэвээндаш. Түүний нөхөр, хүргэн, охин, найз нь хамт ажиллаж байна. Ашиглалтын өмнөх захиргаанд ажиллаж байхдаа өөрийн нөхөр С.Түмэнбаярыг ажилд оруулж ахлах мэргэжилтнээр, Иргэний нисэхэд байхдаа хүргэн н.Даваасүрэнг мэргэжилтнээр, охин Т.Гэрэлсүрэнг ч мөн НУБИЭ-д ажилд оруулан гэр бүлээрээ энэ компанид үүрлэх эхлэлээ тавьсан байна.

Гэр бүлээрээ НУБИЭ-д ажиллаад зогсохгүй, албан тушаалаа ашиглан өөртөө давуу байдал гаргаж сурсан нэгэн ажээ. Тэрбээр, Улаанбаатар хотын шинэ нисэх буудлыг ашиглалтад орохоос өмнө Ашиглалтын өмнөх захиргаанд 2019 он хүртэл ажиллажээ. Улмаар нисэх буудал ашиглалтад орж, татан буугдах үед ИНЕГ-т ажиллаж байгаад 2020 онд өндөр насны тэтгэвэртээ гарсан байна. Өмнөх дугаарт нийтлэн хүргэсэн бүртгэлгүй хөрөнгийн асуудлыг маш сайн мэдэх хүний нэг. Түүнийг Иргэний нисэхийн салбарт танихгүй хүн цөөхөн. Салбартаа байгуулсан гавьяагүй ч тарьсан балаг нь өдгөө дуусаагүй л явна. Компанийн үйл ажиллагаанд дотоод хяналт, шалгалт хийж буруутай этгээдэд хариуцлага тооцуулах чиг үүрэгтэй Дотоод хяналтын дарга хүн өнөөдөр энэ компанид “мафи” байгуулан өөрийн тойрон хүрээлэгдсдийг хаацайлаад сууж байна.

Ц.Цэвээндашийн хувийн эрх ашиг:

Түүний нөхөр С.Түмэнбаяр нь “Ач Холдинг” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн нэг байсан. Өдгөө Гүйцэтгэх захирлаар Сахъяагийн Итгэл, эцсийн өмчлөгчөөр Гомбосүрэнгийн Даваа бүртгэлтэй байна. Хувьцаа эзмшигчдээр нь Гомбосүрэнгийн Даваа, Сахъяагийн Итгэл нараас гадна Лхасрангийн Цоодол, Бавуудоржийн Мөнхжаргал гэх нэрс бүртгэлтэй байгаа юм.

Ашиглалтын өмнөх захиргаанаас нь эхлэн “Ач холдинг” болон охин компаниудаар нь дамжуулан энэ нисэх буудлын өндөр өртөгтэй тоног төхөөрөмжийг нийлүүлж ирсэн нь ч учиртай байж. Түүнийг дотоод хяналтын даргаар зүгээр ч нэг урьж авчраагүй бөгөөд юуг хянах, юуг хянуулахгүй байхыг маш сайн зохицуулдаг байна.

“Ач Холдинг” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Итгэл нь Цэвээндаштай оюутан ахуйн найзууд бөгөөд хувьцаа эзэмшигч Б.Мөнхжаргал нь ч өдгөө НУБИЭ-ийн Аэродромын даргаар ажиллаж байх юм.

ИНЕГ-ийн дарга асан Л.Бямбасүрэн нь “Ач Холдинг” ХХК-д зувчуулж байсан 750 сая төгрөгийн тендерийн асуудлыг бид өмнө нь нийтэлж байсан. Тэгвэл одоо ИНЕГ-ийн даргын үүргийг гүйцэтгэгч Ч.Мөнхтуяа нь Ц.Цэвээндаштай мөн найз нөхдийн харилцаатай аж. “Ач холдинг” ХХК гэх энэхүү компани Иргэний нисэхийн бүх л салбарт хүнээ шургуулж, тендер хамж байгааг tender.gov.mn сайтаас харж болно.

Нэмээд дурдах учиртай хүмүүс:

ТУЗ-ийн нарийн бичиг А.Энхжаргал нь Аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын газрын дарга А.Азбилэгийн төрсөн дүү.

Маркетингийн хэлтсийн дарга А.Тэнүүн нь ИНЕГ-ын дэд дарга асан Б.Алтанцомын хүү.

Сэтгүүлчийн тэмдэглэл: “Монгол-Японы хамтарсан “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК /НУБИЭ/-ийг удирддаг гурван хүнийг сөхөж үзэхэд л ийм байна. Ерөнхийлөгчийн онгоцны хүзүүвч залгалгүй удсан ажлын хариуцлагагүй үйлдэл, аюулгүй ажиллагааны зөрчлийн улмаас хоёр настай хүүхэд эндэх шахсныг нуусан асуудал, 9 тэрбумын санхүүгийн зөрчил гаргаж татварын акт тавиулсан, бүртгэлтгүй хөрөнгө зувчуулаад сураггүй болсон ажилтны араас хөөцөлдөх эзэн гэж алга. Ийм зөрчлүүд гарч буух эзэн, буцах хаяггүй байгаагийн шалтгаан ах дүү, хамаатан садан, найз нөхдөөрөө энэ байгууллагад үүрлэсэн явдал. Цаашлаад энэ байгууллагыг хянадаг шалгадаг төр, засаг гэж байхгүй байгаагийн шалтгаан тэдний цаана суух МАН-ын эрх бүхий хүмүүс үү гэж хардахад хүргэж байна.


НЭГДҮГЭЭР ЦУВРАЛААР хөндсөн #1: Ерөнхийлөгчийг онгоцноос буулгалгүй “гацааж”, хоёр настай хүүхдийг эрсдэлд оруулсан М.Төгсбаяр албан тушаал ахижээ нийтлэлийг ЭНД дарж уншина уу.


ХОЁРДУГААР ЦУВРАЛААР хөндсөн #2: Хөшигийн хөндийн нисэх буудлынхан 9 тэрбумын зөрчил гаргаж, 339 саяар торгуулах хүртэл Ч.Мөнхтуяа тэргүүтэй ТУЗ-ийнхөн сохор, дүлий явжээ нийтлэлийг ЭНД дарж уншина уу.


ГУРАВДУГААР ЦУВРАЛААР хөндсөн: #3: Л.Бямбасүрэнгээс 1 их наядын хөрөнгө авахдаа 1.5 тэрбумынхыг бүртгэлгүй “завшсан” нь тогтоогдсон Д.Очирсүрэн ажлаасаа гарчээ нийтлэлийг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
81 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-01-15 08:22

Aimaar yumaa

Зочин
Зочин
2024-01-15 08:36

Энэ хүмүүс ажлаа муу хийж байна уу.

Батэрдэнэ
Батэрдэнэ
2024-01-15 08:51

Маш зөв асууд�##� хөнджээ. Төр уг нь түмнийг төлөөлөх учиртай ч төр өөрөө эзэнгүй болсон, хуулиа мөрдөхгүй, хариуцлага байхгүй

Зочин
Зочин
2024-01-15 09:05

Арай л дэндүү сэвжээ.
Монголын төр гэж хүнийг ингэж харлуулж чаддаг хөгийн хүмүүсээр дүүрчихсэн юм уу.
Яг ямар үр дүнтэй гэж иймэрхүү сэвсэн мэдээллийг олонд түгээж, яг ямар ашиг хонжоо олох гэсэн баатарууд вэээ????

Зочид
Зочид
2024-01-15 09:55

энэ Амарбаясг�##�ан гэдэг чинь хамгийн хогийн, нууцлагдсан хулгайч мафийн толгойлогч юм байнадаа

Зочин
Зочин
2024-01-16 10:14
Reply to  Зочид

hamgiin shunaltai geed niisleld baihad l teged bdg bsn, yu dutdiin. huwiin yma hiigeech ama ednuus

Zochin
Zochin
2024-01-15 10:38

Хэн ч гэсэн ах дүүгээ ажилтай болгохыг хүснэ шүү дээ харин идэж уусан эвдэж сүйтгэсэн хэн нэгнийг хохироосон бол хууль шүүхийн байгууллага ш�##�гаад тогтоох байлгүй дээ

Шинэ Нисэхийн Шударга ажилтан
Шинэ Нисэхийн Шударга ажилтан
2024-01-15 16:28
Reply to  Zochin

Ийм шаарнуудыг өчиггүй АТГ ш�##�гаж зохих журмбн дагуу шоронд жангийн идүүл хогийн уагаан захиай авилг�##�чдын гар хөл сайн хараад аваарай Мангарууд авилг�##�чидын зулвасаг

Зочин
Зочин
2024-01-15 12:45
Reply to  Zochin

новшнууд аа яг энэ цусаар дамжиж �##�бан байгууллагад тогтоож байгаа бөлөрхөг мафи чинь л энэ улсыг энэ байгууллагыг шударга бусын хонгил руу чирч байгаагийн тод жишээ �####� м�##�аа

Зочин
Зочин
2024-01-15 13:18
Reply to  Зочин

шудрага бусын хонгилынхоо учраа мэдэж байгаамууу даа. чааваас ха ха

tanhai
tanhai
2024-01-15 10:42

chinges khaan olon ulsin niseh budlin uil ajilgaand setgel hanamj ondor baidag shvvv neg oligtoi yum hiiher shulse uschuleh hvmus olon baih yum daa ene metchlen uls tor hiiser bgaad olon saihan zaluu bolowson hvchingvvdeee gadagshaa aldad bgaa uls tor gej

Зочин
Зочин
2024-01-15 12:47
Reply to  tanhai

шударга бус гэр бүлийн цусан тогтолцоог х�##�ж шударга к�##�уусыг дэмжицгээе

Нум
Нум
2024-01-15 10:43

Лхагваддорж Амарбаясг�##�антай түй ч хамаар�##�гүй, ГАА хүн бүрийг хамаатуулах уу, ийм муухай бохир технологи чинь шууд л захи�##�га гэдэг харагдаж байна, ийм б�##�ай юм хийж нэр хүндээ �##�дана штээ

Зочин
Зочин
2024-01-15 12:50
Reply to  Нум

ЛХАГВАДОРЖ ЕРӨӨСӨӨ АЖИЛ ХИЙДЭГГҮЙ НЭГЭН. ЯПОНЧУУДТАЙ ЗӨВХӨН ЭНЭ САЙХАН БАЙГУУЛЛАГЫН ХАЯГААР ОРЖ НАЙМАА АРИЛЖАА ЭЛДЭВ МӨНГӨ ХӨРӨНГӨ ХУВЬДАА ТАТАХ АЖИОЛ Л ХИЙДЭГ. ТЭР ЯМАР Ч ЗАЙ ТАЛБАЙ БАЙХГҮЙ ГЭЭД БАЙХАД Л НЭГ ДАВХАРТ ТОМ ДЭЛГҮҮР НЭЭЧИХСЭН БАС ХООЛНЫ ГАЗАР НЭЭЧИХСЭН НОВШИЙН ПЯСДА ДАА....ЭНЭ ЛУЙВАРЧДАА �######�УУЛААЧ ЭЭ ОЮУН-ЭРДЭНЭЭЭ ХАЧИГ ШИГ НААЛДЧААД САЛЖ ӨГӨХГҮЙ ШҮҮ

mongol
mongol
2024-01-15 10:46

ner tsohoj ireel sewej baihiig bodwol uls ter ni ene yum bolowuuuu songuul ehelheer yum yum vzeh yumaa

tenvvn
tenvvn
2024-01-15 10:49

lhagwadorj gedeg hvniig bagaas ni odiig hvrtel medeh yum bn ger bvl togtson bolowsroltoi uuul iim zaluuchdiig tord hvchee orgoj baiwal deersen

Zochin
Zochin
2024-01-15 10:50

Hoshigtiin hondiin niseh ongotsnii buuliin uil ajillagaad 100% setgel hangaluun baidagshd

tsolmon
tsolmon
2024-01-15 10:51

udahgui bas bvgdere china bolohuuuu kkkkkk

Шинэ монгол
Шинэ монгол
2024-01-15 10:52

Даргын найз нөхөд үр хүүхэд гэхээр заав�##� наран туул дээр ажиллах ёстой юм шиг ярихаа болихсон. Хуулийн хүрээнд ажиллаж амьдарч болохгүй яасан ч хэцүү цаг болоов дээ.

хүүш дамдин
хүүш дамдин
2024-01-15 10:53

Арай сэвэх юмааа

itgel
itgel
2024-01-15 10:56

sain yawaa salbarluugaa dandaa ingej dairdag ymdooo bvvr neg archaagui

ЧХОУНБ Үйлдвэрчний эвлэл энэ бузрыг тэвчихгүй
ЧХОУНБ Үйлдвэрчний эвлэл энэ бузрыг тэвчихгүй
2024-01-15 16:31
Reply to  itgel

Жинхэнэ бузарнуудын оромж үүр уурхай даа.
Хэдэн тэнэг япончууд ирнэ доогуур нь мафиоз цаашаа гарууд орогноод үүрэлчихсэн орвонгоор нь цэвэрлэж энэ улс орны нүүр царайг өөрчлөхгүй өол шударга зүйл �##�га даа

Зочин
Зочин
2024-01-15 12:53
Reply to  itgel

ЧИ ЮУГИЙН НЬ МЭДЭЖ ХУЦААД БАЙГАА ГАДНЫ ХУЛГАЙЧ ВЭ ЧИ

Зочин
Зочин
2024-01-15 10:57

Unen shuu sain sahlgah ym bol boor ih ym bga

maaraaa
maaraaa
2024-01-15 11:05

nvvrsnii hulgai hiisen hvmvsee shalgaacheee

Зочин
Зочин
2024-01-15 11:35

МИАТ компанийг япон, солонгосын том авиа компанид хувьчлаад Монголын төр "Aлтан хувьцаа" эзэмших хэрэгтэй!! МИАТ бол зүгээр нэг нүүрс тээврийн компани биш, олон хүний амь нас хариуцдаг онцгой объект учраас маш ар�##�тай арга хэмжээ авахгүй бол аюлтай байна шүү!!!

Иргэн
Иргэн
2024-01-15 12:22

За даа наад Батбаатар ын чинь явсан газарт БАЛАГ тасрахгүй дээ. Одоо бараг ТЭТГЭВЭР болсон баймаар юм

Nogoon buudal
Nogoon buudal
2024-01-15 12:59

Nogoon abtibus buudal adilhan baihaa tulivlusnuus 2 dahin jijoghen buudal barisan

Nogoon buudal
Nogoon buudal
2024-01-15 13:00

Nogoon buudal

Зочин
Зочин
2024-01-15 13:04

МОНГОЛЫН ТӨР ҮНЭНН ГУНИГТАЙ ҮНЭНН ГУТАМШИГТАЙ БАЙГАА БАЙДАЛ НЬ ЗАХААСАА АВААД ЭНШТЭЭ ЗАСАГ АВААД НЭГ Ч ИРГЭНИЙ ТӨЛӨӨ ЮМ ХИЙГЭЭГҮЙ БАТБААТАР ДАНДАА АМИНЫ ХУВИЙН БӨГС АЖИЛЛАГАА ХИЙЖ ЯВДАГ НЭГЭН ГАЙХАЛТАЙ ХОГИЙН ЖИШЭЭ ЭНЭ.

Зочин
Зочин
2024-01-15 13:05
Reply to  Зочин

ahaa8 ene nandintsetseg bolovsrolguishtee

Зочин
Зочин
2024-01-15 13:11
Reply to  Зочин

Ах эгчээ ялгахгүй байгаа гүлэг чи яаж боловсролгүйг нь мэдэж байгаан

Зочин
Зочин
2024-01-15 13:07

Ш�##� утгагүй хэнд ч хэрэггүй мэдээлэл. Төрийн �##�ба чинь энэнээс илүү төрлийн �##�ба болоо биз дээ.
Нүүрсний хулгай юу болсон бээээ????? ЖДҮ, Сург�##�тын сан юу болов оо?
Үзэг нэгт Өнөрөөгийн асууд�##� яасаэ бэ? Эд нар чинь энэнээс илүү сенсацитай мэдээлэл биз дээ.

Зочин
Зочин
2024-01-15 13:09

Ahaa ene ajbilig, tegshbayar nar jam teevriin yamnii juvluh erdenebat GEESH TEI NIILJ TUUZAN DAMJUULGIIG URTASGAH NEREER MUNGU TSOHISON HERGIIG NIITLEECH GOYOSHHH ED DER INGEJ L TSUSALDAG BAIH NI EE

Зочин
Зочин
2024-01-15 13:25

ЗА ИНГЭЭД ДУУСАВ УУ ЦУВРАЛ НЬ? ИХ ЮМ ОЛЖ ДОЛООВ УУ? ОДОО ТЭГВЭЛ �######�ДАА, БАЛАЙ АВГАЙ МИНЬ. !!! ДУНДАА БАЙГАА ХОРОН МУУ САНААТ, ЯВУУРГҮЙ АМБИЦТАЙ ХОГИЙН УРГАМЛУУДЫГ ДАВРААХ БИШ ТАСДАЖ ХАЯХ ХЭРЭГТЭЙ. !!!

Зочин
Зочин
2024-01-15 13:37

Zevuun teneguud yum. Tegeed l iim yanz buriin zurchluud garch baigaa sh dee. Arga xemjee ch avch chadaxgui. Amarbayasgalan gej zevuun xulgaichuudiin tolgoilogch yum baina shuu. Nuursnii xulgaich, bas end garch baina.

Зочинsongogchid
Зочинsongogchid
2024-01-15 13:48

govialtain ene nohor odoo boliochee gaaliin darga ene ter geel chiheegui nuh suv alga man eniigee z##luulaa

Зочин
Зочин
2024-01-15 13:58

“Монгол Улсын Үндсэн хуулийн 16.16-д иргэн бүр итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй гэж заасан. Үндсэн хуулиар хамга�##�агдсан эрхүүд заримдаа мөргөлддөг. Нэг т�##�аас үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамга�##�сан ч нөгөө т�##�аараа хүний нэр төр, �##�дар хүндийг хамга�##�сан хоёр за�##�т Үндсэн хуульд бий. Иймд үзэл бодлоо илэрхийлж байна гээд хүнийг гүтгэж доромжилж, байгууллагын нууц мэдээллийг олон нийтэд тарааж болохгүй
Иймдээ ч Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд хүний нэр төрийг хамга�##�ах асуудлыг зохицуулсан байдаг. Худ�##� мэдээлэл тараахыг гүтгэлэг гэдэг бөгөөд үүнийг гэмт хэрэгт тооцож, торгох, баривчлах, хорих ялаар шийтгэх зохицуул�##�т манай улсад үйлчилж байгаа.
Ихэнх сайтууд нэг хүний захи�##�гаар нөгөөхийг гүтгэж, бусдыг дарамтлах, шантаажлах замаар оршин өнөө маргаашаа болгож оршин тогтнож байгаа нь нууц биш. Хүнийг гүтгэн доромжилж, түүгээрээ шантаажлан мөнгө авч байгаа нь аргаа барсан үйлдэл. Энэ бол эрүүл сэтгүүл зүй биш, дээрэм, гэмт хэрэг юм. Хэвлэлийн эрх чөлөө нэрээр х�##�хавч хийж хэн нэгнийг гүтгэн доромжилж, дээрэмдэнэ гэдэг хууль ёсны үйлдэл биш гэдгийг дахин дахин сануулмаар байна.
Хувь хүний царай төрх бүхий зургийг ашиглаж олон нийтэд тухайн хүнийг доромжилсон мэдээлэл тараасан нь гэмт хэргийн шинжийг агуулж байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл “Худ�##� мэдээлэл тараах” гэмт хэрэг гэж үзэж болно.
Ядаж олон улсын эрх зүйд маш ноцтой гэж тооцогдож байгаа гүтгэн доромжлох гэмт хэрэгтийг ингэж өөхшүүлэн хөхүүлэн дэмжиж байгаа танай сайтын д�##�д учир ш�##�тгаан нь улс төрийн агуулгатай байгааг харж болж байна.
Нэр хүндэд х�##�дсан гэдэг нь заав�##� гутаасан гэсэн агуулгыг бүрэн илэрхийлэхгүй бөгөөд харин нэр хүнд нь хөндөгдсөн бол х�##�дсан гэж шүүхэд гомдол гаргах бүрэн эрхтэй.
Цаашид ийм агуулга бүхий хууль бус үйлдэл гаргахгүй байх, өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлах, бусдын нэр төрийг гутаасан илт худ�##� мэдээллийг засаж з�##�руулах нэр хүндийг сэргээж өгөх, �##�бан ёсоор уучл�##� гуйхыг шаардаж байна.

Зочин
Зочин
2024-01-15 14:12

Үнэхээр болохгүй бүтэхгүй байгаа зүйлийг засаж сайжруулъя өөрчилье гэсэн сэтгэл өвөрлөж бичиж байгаа бол нүүр нүүрээ хараад зохих газартай нь уулзахыг зөвлөж байна битгий ингэж юмны ард нуугдаж хэрэгтэй хэрэггүй юм бичиж суухын оронд зоригтой гарч ирээд �##�бан ёсоор хуулийн дагуу энэ тэмцлээ хийгээч.

Зочин
Зочин
2024-01-15 14:21

Люмпэн жоомнууд үүрлэжээ. Ийм байхад төрийн байгууллага ашигтай ажиллах үндэс яаж байхав дээ. Төрийн өмчит байгууллагууд өнөөг хүртэл 40 трилион орчим төгрөгний өр үйлдвэрлэжээ. Нийт төрийн өмчит үйлдвэр, байгууллагуудын 97 хувь нь ашиггүй ажилладаг буюу а-лдагдлыг жил болгон үйлдвэрлэдэг. Эдгээр үүрлэсэн жоомнуудаас болж шүү дээ.

Зочин
Зочин
2024-01-15 14:26

Ардын намынхан төрийн өмчийн �##�бан газрууд, үйлдвэр үйлчилгээний ашиг орлого сайтай газруудад бөөс хачиг шиг л шимэгчлэн үүрлэсэн байхийм аа! П�####� юмаа!

Зочин
Зочин
2024-01-15 14:38

... цэвээндаши гэгч бол урд зүгийн хамаар�##�тай гэдгийг жээнко ахад мэджгдэх хэрэгтэй

Зочин
Зочин
2024-01-15 15:29

Уул усны ойр нь Ураг төрлийн хол нь гэдэг дээ. Монголчууд л болсон хойно хэзээ нэг цагт наадуул чинь хоорондоо нэг юм болно. Тэрнээс өөрөөр хэн бугай нь ч юу ч бичээд юу ч яриад ямар ч нэмэргүй

Зочин
Зочин
2024-01-15 15:49

Нисэх бууд�##� ч хог болж байгаам байна даа. Хамаатан садан, ураг төрөл шаваад ирэхээр хариуцлага гэж юм байхаа больж эцэст нь хулгай хуйв�##�даан нүүрлэж, иргэд л хохироно. Нисэх бууд�##� бол дээд зэргийн хариуцлагтай байх онцгой обьekт. Аваар осол гарахаас нь өмнө сэрэмжлэх хэрэгтэй. Eрөнхий сайд нүүрсний хулгайтай үзээд завгүй байгаа ч цаг гаргаж нисэх бууд�##�аа анхааар�##�даа тунгаан шүүх биз

Зочин
Зочин
2024-01-15 15:56

Монголд энэ харилцаа хамаарлын асуудлыг яаж авч үзмээр юм бэ дээ, үнэхээр цөөхөн хүн амтай, нутаг ус ах дүүгээ, танилаа ярилцаад жаахан суухад яаж ийж бгаад хоорондоо холбогддог. Гэхдээ улаан цайм эхнэр нөхөр, хүүхдээ татаж оруулах нь хаашаа ч юм. Хэт ойр дотны харилцааг л юу юм гэхээс, онцгой бөгөөд нөлөө бүхий �##�бан туша�##� биш, энгийн үйлчилгээний ажилд бол ах дүү, хамаатан садан ороход айхтар асууд�##� болохгүй байх ...

Иргэн
Иргэн
2024-01-15 16:06

МАН 2 сонгуульд амжилттай оролцуулсан генсекээ тх л б�##�бах болж дээ

Зочин
Зочин
2024-01-15 16:08

Ах дүү, хамаатан садан, найз, нөхөд танил т�##�аа дандаа энэ тэнд дарга цэргээр шахаж байх юм хэзээ болих юм бэ, нэг зориг гаргаад зарлаад боих хэрэгтэй бана.

Зочин
Зочин
2024-01-15 16:13

Арай л үндсэлгүй сэвжээ хамт ажилдаг хүмүүс нь хэн нь хэн бэ гэж мэднэ шүү дээ

Зочин
Зочин
2024-01-15 16:17

Byyr 1 ulun yumnuud. Ene Amarbayasgalangiin gar dyreegyi salbar, baiguullaga gej algaa. Ter bolgonoos khuvi khyrteed l suuj bgaa daa.

Зочин
Зочин
2024-01-15 16:24

Бүх байгууллагад хөндлөнгийн шудрага сонгон ш�##�гаруул�##�т л хийдэг хатуу хуультай болох хэрэгтэй байнаа. Гэхдээ Эрдэнэс Монголын ш �##�гаруула лт шиг луйвар болговол ч ямар ч хэрэггүй

Шинэ Нисэхийн Шударга ажилтан
Шинэ Нисэхийн Шударга ажилтан
2024-01-15 16:27

Жинхэнэ бузруудын үүр оромж доо наад �######� бөөр түрийвч ах дүүс амраг садан нуудгай гэх мэт дээд доогуур холилдсон аймшгийн л�##�рууд ичиж үхмээр шүү эх захгүй жинхэнэ бяцхан мафи цаашаа шүү ийм �##�иа л�##�руудтай юу ярих билээ бүгдийг нь хольж сольж бузартай хэдэн самуурай сумо Мангаруудтайн хөөж явуулахгүй өол энэ гинжин хэлхээ тамрахгүй яг л МАН АН ХҮН гэсэн гинжин хэлхээний багахан хувилбар шүү наад Шинэ Нисэх бууд�##� нэртэй бузруудын үүр уурхай!!!!

Зочин яасан хэцүү хорвоо вэ ууж идэхээ болиочээ м
Зочин яасан хэцүү хорвоо вэ ууж идэхээ болиочээ м
2024-01-15 16:31

Зочин

Zochin
Zochin
2024-01-15 16:59

Шинэ нисэх бууд�##� гэж Ц.Цэвээндаш гэдэг хятадын эрлийз тэтгэвэрт гарсан авгайг ажилд авч байдаг яасан боловсон хүчний бодлого �##�дагдсан толгой нь хамуурсан газар байна...

Zochin
Zochin
2024-01-15 17:01

Baakhan erliiz khurliizuudeer duursen baina da!!!

Зочин
Зочин
2024-01-15 17:13

МАН гэж өлөн хулгайчидаар бүрдсэн юмуу.

Зочин
Зочин
2024-01-15 18:14

Бүгдийг нь шоронд хий

ЗочинATG
ЗочинATG
2024-01-15 19:07

bvgdiin z##luulaachee orond bi hvvhder ajluulmaar bna nasaar jijvvr hiij amidarch bna

zochin
zochin
2024-01-15 20:12

Хүрэлсүхээ Батбаатрыгаа ав . Арай хэтэрлээ

Зочин
Зочин
2024-01-15 21:25

батбаатар гэдэг бясаа өмнөговийн боомтод бэлчиж ховх сорж байсан одоо нисэх бууд�##�д үүрлэж үржиж эхэлжээ. сайн юм болхгүйдээ

Altangerel
Altangerel
2024-01-15 22:03

Amarbayasgalangiin ih surguuliih n angiih n ohin bi bnaa. Mash sain mednee ene huniig. Surlaga muutai yaaj ih surguuliin konkursnii onoo avsii gemeer hicheel ih tasaldag dandaa huulj onoo avdag galzuu dandaa koridort bjiidag tiim l oyutan nertei yum bsn. 4r kustdaa avsan ehneree soliod svvld dahiad uur ehner avsan. Yostoi ul buteh hun shvv ard tumen yaasan sohor melmiitei yum! Tugsuud Soyombo printinged ahyhaa ded zahiral hiij bsn yaaj ch yvaad uls turd shurgatsii yostoi hachirhaltai arga saam zali ihtei muu pizdruushd. eniig z##luulaad orond n suuchih shiirtei aavyn hvv garch ireesei!

Туул
Туул
2024-01-21 13:44
Reply to  Altangerel

өөө хөөрхий наад зохиол чинь утга найруулга тун муутай хүн ойлгох нэг ч өгүүлбэр �##�га ингэж захи�##�гат юм бичихгүйээ энэ з�##�ууг танихгүй гэхдээ ажил хэрэгч улс төрч байхаар харагддаг шүү бид ийм л з�##�уусыг дэмжиж ажилууллах хэрэгтэй шдэ бүр нэг харлуулах гэж ядчихийн

Холбоотой мэдээ

Back to top button