НИЙГЭМНийгэм мэдээ

4 давхрын тагтнаас хүүхэд унах гэж байсныг аварчээ

Зургаан настай хүүхэд дөрвөн давхар орон сууцны тагтнаас унах гэж байсан тохиолдол гарчээ.

Тодруулбал, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Далан багт орон сууцны байрны тагтнаас бага насны хүүхэд унах гэж байна гэх дуудлага мэдээллийг өчигдөр буюу аравдугаар сарын 12-ны өдрийн 23.50 цагт хүлээн авсан аж.

Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид нэг км зам туулж, аравдугаар сарын 13-ны 00.10 цагт очиход зургаан настай иргэн Б тагтаас унах гэж байжээ. Шуурхай ажилласны үр дүнд эсэн мэнд буулгаж, ар гэрт нь хүлээлгэж өгсөн байна.

Иймд, иргэд та бүхнийг бага насны хүүхэддээ тавих хараа хяналтаа чангаруулж, бага насны хүүхэдтэй бол тагтандаа цонхны хаалт ашиглахыг зөвлөж байна.

А.ДАВАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button