НийгмийнНИЙГЭМ

Гэртээ цоожлуулан, тагтан дээрээс унах гэж байсан хүүг аварчээ

Нийслэлийн Аврах анги-105 дугаар анги өчигдөр аврах ажиллагааны хоёр дуудлагаар гарч үүрэг гүйцэтгэсэн байна. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Яармагийн гүүрнээс зүүн тийш Туул голд цогцос байна гэх дуудлагаар очиход 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр сураггүй алга болсон иргэн Э /35 настай/ эмэгтэй нь голын салаанд осолдсон байсныг аврах завь ашиглан гаргаж Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүлээлгэн өгсөн.

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Зүүнхүрээ хотхоны 204 дүгээр байрны 7 давхраас бага насны хүүхэд унах гээд байна гэсэн дуудлагаар очиход тус байрны оршин суугч иргэн М /8 настай/ эрэгтэй нь гэртээ ганцаараа цоожлогдсон байсныг 8 давхрын айлаас доош аврах олс, шуудаг ашиглан бууж цонхоор орж дотогш орж аюулгүй болгож Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүлээлгэн өгчээ.

Иймд эцэг эхчүүд бага насны хүүхдүүдэд тавих хараа хяналтаа сайжруулах, харгалзах хүнгүйгээр гэрт нь цоожилж үлдээхгүй байхыг АНХААРУУЛЖ байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button