Гадаад мэдээДЭЛХИЙ

“Google” зардлаа танах зорилгоор мянга гаруй ажилтнаа цомхотголоо

“Google” компани зардлаа танах зорилгоор техник хангамж, инженерчлэл гэх мэт албанаас мянга гаруй ажилтнаа цомхотгосон гэдгээ мэдэгджээ. Тус компанид 2023 оны есдүгээр сарын 30-нд 182 мянган ажилчинтай байсан юм.

“Гарч ирсэн боломжуудад өөрсдийгөө бэлтгэхийн тулд 2023 оны хоёрдугаар хагаст манай баг хамтын ажиллагаагаа илүү үр ашигтай болгох, нөөцийг эн тэргүүний ажилд чиглүүлэх өөрчлөлт хийсэн. Зарим баг ийм төрлийн өөрчлөлт хийсэр байгаа учир харамсалтайгаар зарим ажлын байрыг цомхотголоо” гэж “Google”-ийн төлөөлөгч хэлжээ.

Харин тус компанийг эзэмшдэг “Alpabet” корпорацын ажилчдын эвсэл “Өнөө орой Google дахин нэг шаардлагагүй цомхотгол эхлүүллээ. Манай багийн гишүүд хэрэглэгчдэдээ зориулж гайхалтай бүтээгдэхүүн бүтээхийн тулд өдөр бүр шаргуу ажилладаг. Тэгтэл улирал бүр олон тэрбум ам.долларын ашигтай ажилладаг компани ажилчдаа халаад байж болохгүй. Бидний ажил аюулгүй болтол тэмцлээ зогсоохгүй” хэмээсэн юм.

Үүнээс гадна энэ долоо хоногийн эхээр “Amazon” компани “Prime Video” албаныхаа олон зуун ажилчдыг цомхотгосноо мэдэгдсэн. Энэ жил тус компани 18 мянган ажилтнаа цомхотгоно гэж мэдэгдсэн билээ.

Эх сурвалж: Tech Crunch

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button