Спорт

2019 оны Оюутны волейболын улсын аваргууд тодорлоо

Монгол Улсын Оюутны аварга шалгаруулах 2019 оны волейболын тэмцээн 3 дугаар сарын 9-14 нд МУИС болон ШУТИС-ийн зааланд амжилттай явагдаж өндөрлөлөө.

Тэмцээнд 15 их, дээд сургуулийн эрэгтэй 17, эмэгтэй 12 багийн 350 гаруй оюутан тамирчид оролцон хурд хүчээ сорин өрсөлдөж аваргуудаа тодруулсан юм. Тэмцээнийг Монголын волейболын холбооны шүүгчид шүүж, ерөнхий зохион байгуулагчаар МОСХ, МУИС хамтран зохион байгууллаа. Тэмцээний хаалтын ёслолд МОСХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, МУИС-ийн Биеийн тамирын тэнхимийн эрхлэгч, Л.Эрдэнэпүрэв болон МУИС-ийн биеийн тамирын тэнхимийн багш нар оролцож шилдэг баг тамирчдад шагналыг гардуулан өгөв.

Тэмцээний аваргуудаар эрэгтэйчүүдийн төрөлд тэргүүн байрыг Б.Даваадаш дасгалжуулагчтай Ж.Батжаргал ахлагчтай ИЗОУИС, дэд байранд  Спортын мастер М.Бат-очир дасгалжуулагчтай Г.Төрмандах ахлагчтай ШУТИС, гутгаар байранд ОУХМ С.Амгаабазар дасгалжуулагчтай, О.Золбоо ахлагчтай ХААИС баг тамирчд эхний гурван байрыг эзэлсэн юм. Харин эмэгтэйчүүдийн төрөлд ОУХМ Э.Эрдэнэбилэг дасгалжуулагчтай, Б.Цолмон ахлагчтай МУИС-ийн баг тэргүүлж, спортын мастер Б.Долгормаа дасгалжуулагчтай, Э.Бадамцэцэг ахлагчтай ХААИС-ийн баг удаах байраанд орсон бол, гутгаар байранд ОУХМ Л.Нарантуяа дасгалжуулагчтай, Б.Хишигсүрэн ахлагчтай МУБИС-ийн баг тамирчид орсон байна.  

 

Байгууллагын нэгдсэн дүнгээр тэргүүн байрт ОУХМ С.Амгаабазар дасгалжуулагчтай ХААИС, хоёрдугаар байрт ОУХМ Э.Эрдэнэбилэг дасгалжуулагчтай МУИС, гуравдугаар байрт Б.Даваадаш дасгалжуулагчтай ИЗОУИС-ийн баг тамирчид шалгарлаа.

 

Тэмцээний шилдэг эрэгтэй тоглогчоор ИЗОУИС-ийн тамирчин  Б.Батсуурь, шилдэг эмэгтэй тоглогчоор МУИС-ийн тамирчин Б.Цолмон, шилдэг эрэгтэй дасгалжуулагчаар ИЗОУИС-ийн багш Б.Даваадаш, шилдэг эмэгтэй дасгалжуулагчаар МУИС-ийн багш, ОУХМ Э.Эрдэнэбилэг нарыг шалгаруулж цом гардуулан өглөө хэмээн Монголын оюутны спортын холбооноос мэдээллээ. 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

USD

Close
Close