Нийгэм

3200 ширхэг "Kumdang" тариаг хураан авлаа

Улаанбаатар хот дахь гаалийн газрын алба хаагчид Умард Солонгосоос энэ сарын 11-нд зөвшөөрөлгүй хил давж ирсэн 3200 ширхэг "Kumdang" гэх тариаг илрүүлж, Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.  


Монгол Улсын иргэн "Н"-ийн нэр дээр төмөр замаар илгээсэн хувийн ачаа тээшийг шалгахад, дээрх зөрчил илэрчээ. Гаалийн алба хаагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу холбогдох ажиллагааг хийж байна. 


Эм, тариа, эмнэлгийн хэрэгслийг импортлоход, эмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын холбогдох бичиг баримтыг бүрдүүлж, гаалийн байгууллагаас зөвшөөрөл авч хил давуулаг. Иймд зохих зөвшөөрөлгүй хувь хүн, хуулийн этгээд улсын хилээр хууль бусаар эм, тариа, эмнэлгийн хэрэгсэл нэвтрүүлэхийг завдсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болохыг гаалийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.


Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

USD

Close
Close