Энтертайнмент

"Алтан өргөө" киноны симфони чуулбарыг тоглоно

1961 онд “Алтан өргөө” Монголын уран сайхны кино дэлгэцийн бүтээл болж, та бидний сэтгэлд хоногшин үлдсэн түүхтэй. Эл киног үзээгүй хүн ховор. Тэгвэл "Алтан өргөө" киноны симфони чуулбарыг Монгол Улсын Филармонийн симфони найрал хөгжим үзэгчдэд сонордуулах гэж байна. Тоглолт гуравдугаар сарын 15-нд 19:00 цагаас Улсын Филармонийн тайзнаа ганцхан удаа болно. Тоглолтын үеэр хөөмий, хуучир, төгөлдөр хуурын дан хөгжмийн бүтээлийг мөн толилуулах ажээ. 

Тоглолтод Улсын Филармонийн симфони найрал хөгжим оролцоно. Удирдаач Б.Батбаатар /МУСТА/.

ТОГЛОЛТЫН ХӨТӨЛБӨРӨӨС
 

АЖ, Төрийн хошой шагналт Л.МӨРДОРЖ, "Алтан Өргөө" симфони чуулбар

Төрийн шагналт Ц.НАЦАГДОРЖ, "Хөөмэй морин хуурын концерт"

Гоцлол хөгжимчин П.Тэмүүжин

Төрийн шагналт Б.МӨНХБОЛД, "Хуучрын концерт"

Гоцлол хөгжимчин Э.Цэндсүрэн

МУСТА Ж.ЭНХБАЯР "Элегия"

МУССТА Ш.ӨЛЗИЙБАЯР, "Төгөлдөр хуурын концерт"

Гоцлол хөгжимчин Б.Бат-Эрдэнэ нар оролцоно.


Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

USD

Close
Close