Бангкок ус шүршдэг дрон, онгоц ашиглан агаарын бохирдлоо бууруулахаар тэмцэж байна


Тайланд улсын нийслэл Бангкок хот агаарын бохирдлоо бууруулахаар дрон, ачааны тэрэг болон жижиг оврын нисэх онгоцууд ашиглан ус шүршиж эхэлжээ. Тус хотын агаарын бохирдлын түвшин хортой хэмжээнд хүрсэн учир лхагва гаригаас эхлэн энэ долоо хоног дуустал сургуулиудыг амраасан байна.

 

Мөн энэ өдрүүдэд Нийгмийн Эрүүл мэндийн яамнаас гадуур үйл ажиллагаа зохиож оролцохгүй байхыг анхааруулжээ. Олон нийтийн дургүйцэлтэй тулгарсан хотын дарга хотоо “Агаарын бохирдлын хяналтын бүс” болгон зарласан байна. Ингэснээр зам хаах, дизель түлшээр ажилладаг машинуудыг хязгаарлах, ил зуух болон барилгын үйл явцыг зогсоох зэрэг хатуу арга хэмжээ авахыг зөвшөөрөөд байгаа юм.

 

Улмаар тус улсын Ерөнхий сайд Праюүт Чан-Оча нь үйлдвэрүүдэд  шалгалт явуулж хэдий хэр хэмжээний агаарын бохирдол ялгаруулж байгааг олж тогтоохыг үүрэгджээ. Хотын дарга, цагдаагийн генерал Асавин Кванмуанг “Дрон ашиглах нь урт хугацааны шийдэл биш ч одоогоор утааг бууруулж болох бүх л хувь нэмэр хэрэгтэй” гэв.


Хэвлэлийн хурлын үеэр, хүмүүс түүнийг дрон ашиглаж байгааг утгагүй гэж шүүмжилж байгаа хэдий ч ямар нэг алхам хийхгүй бол улам илүү шүүмжлүүлэх байсан хэмээжээ. Мөн Асавин хувийн хэвшлийн мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачдыг агаарын бохирдол буруулуулах тал дээр санаа оноогоо хуваалцахыг урьсан байна.

Ц.ТАМИР 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

USD

Close
Close