Нийгэм

Боловсролын сангийн зээлээ төлөөгүй 179 оюутны асуудлыг шүүхэд өгөхөөр боллоо

Боловсролын зээлийн сан 1993 оноос анх хэрэгжиж эхэлсэн бөгөөд нийт 1893 хүн 52,5 сая ам.долларын өртгөөр суралцсан байна. Тус сангаас зээл авч суралцаад, төлбөрөө төлөөгүй оюутнуудын асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр болжээ.  Эргэн төлөх журмын дагуу зээлээ төлж, бас тогтоолоор чөлөөлөгддөг бөгөөд төгссөнөөс хойш гурван жилийн дотор зээлээ төлж, барагдуулах гэрээний заалттай юм байна.

Зээл авсан хүмүүсээс 670 нь зээлээс чөлөөлөгдсөн бол 179 хүн ор сураггүй алга болсон байна.  Тиймээс эдгээр 179 оюутны асуудлыг шүүхээр шийдүүлэхээр болсон талаар Боловсролын үнэлгээний газраас мэдээлжээ.

Боловсролын зээлийн сангаас зээл авч гадаад, дотоодын их дээд сургуульд суралцагчдын зээлийн үлдэгдэл 2017 оны жилийн эцсийн байдлаар 150,2 тэрбум төгрөг болсон юм.


Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

USD

Close
Close