Энтертайнмент

Бразили уран бүтээлч машины хуучирсан дугуйгаар амьтдад ор бүтээж байна

 “Сайхан сэтгэлээс илүү гэрэлтэх гоо үзэсгэлэн гэж үгүй” хэмээн Амарилдо Силва хэлэх дуртай. Тэр бол Бразилийн сайхан сэтгэлт залуу гар урлаач юм.

Тэрбээр нэг жил зургаан сарын турш амьтдад тав тух, баяр баясал бэлэглэж байна. Силва хуучирч элэгдсэн дугуйнуудыг засч чимэглэн амьтдад зориулсан ор бүтээдэг аж. Бүх зүйл  хоёр жилийн өмнөөс эхэлсэн бөгөөд Амарилдо нэмэлт орлого олохын тулд гудамжны хогийг хэрхэн ашиглаж болох талаар санаа хайж байжээ. Хуучирч хэрэглэгдэхээ больсон зүйлсээр цоо шинэ зүйл урлах нь түүнд таалагддаг бөгөөд үүнийгээ тэр байгаль орчинд ээлтэй зүйл хийж байгаагаас гадна нэмэлт орлого болно хэмээв. Гудамжинд байрлах хуучирсан дугуйнуудад гудамжны ноход орогнож байхыг Амарилдо анзаарсан бөгөөд тэр дугуйнуудыг илүү тав тухтай болгох санаа эндээс төрсөн байна. Үүнээс хойш тэрээр гудамжнаас хуучирсан дугуйнууд түүж, засч янзлан амьтад тус болгонд өөр өөр зурагтай тус болгоны нэртэй  оромж хийж өгдөг болсон талаар BoredPanda сайт онцолжээ.

Ц.ТАМИР

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

USD

Close
Close