Сурвалжлага, нийтлэл

Don Dior: Би шоронд биш, Солонгост байна

Don Dior нэрээр уран бүтээлээ туурвидаг залуу дуучин Д.Мөнхтулга урлагийн ертөнцөд хөл тавиад удаагүй ч цөөнгүй сонсогч “фен”-үүдтэй болоод амжсан нэгэн билээ. Тэрбээр The Voice of Mongolia шоунд өөрийн зохиосон KING’S KHAN дуугаар оролцож байсан юм.  Үүнээс хойш хэд хэдэн уран бүтээлээ олны хүртээл болгосон. 

Дуучин Д.Мөнхтулга Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Гэрэлт гудамж”-нд явж байхдаа хар тамхи хэрэглэж байгаад цагдаад баригдсан бөгөөд шүүхээс нэг жилийн хорих ял оноохдоо тэнсэн харгалзахаар болсон талаар мэдээлэгдсэн юм. Дуучин залуугийн хувьд тоглолтод оролцохоор гуравдугаар сарын эхээр БНСУ-ыг зорьсон талаар албан эх сурвалж мэдэгдсэн юм.Бид энэ талаар өөрөөс нь тодруулахаар цаxим хаягт нь холбогдлоо.

Тэрбээр "Миний нэр хүнд аль хэдийн унасан. Хүний мууд дурлагсад намайг Солонгос явсан хойгуур бөгс ухаж байна, би их гомдож байна. Монголын хэвлэл мэдээллийн сайтууд инээдтэй санагдаж байна, хутгалчхаад одоо зүгээр үү гэж асууж байгаа юм уу? хэрэггүй дээ, би зүгээр. Үнэн ч бай худалч бай эх сурвалжгүй зүйл мэдээлэх эрх та нарт байхгүй" гэлээ.

-УРАН БҮТЭЭЛЭЭРЭЭ ЯРИХ ЗҮЙЛЭЭ ЯРИНА-

Хэргийн талаар  албан хариу өгөхийг хүсэхэд “Надад бодох зүйл алга, ямар ч мэдээлэл, тодруулга хийхгүй. Монголд очоод шүүхийн байгууллагад хандана. Мөн уран бүтээлээрээ дамжуулж ярихаа ярина. Би шоронд биш солонгост байна тэгээд л болоо хэмээн бидэнд өөрийн Солонгос улсад байгаа зураг бичлэгээ явууллаа.


Э.ОЮУН-ЭРДЭНЭ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

USD

Close
Close