Спорт

Э.Содномпилжээ дэлхийн цомд өрсөлдөнө

Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод пауэрлифтингийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд  "Рио-2016" паралимпийн хүрэл, ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Азийн аварга, Азийн наадмын алтан медальт, гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ өрсөлдөж байна. 

Монголын пауэрлифтингийн баг тамирчдын шинэ оны анхны олон улсын тэмцээн энэ бөгөөд гавьяат тамирчин Э.Содномпилжээ хэвтээ шахалтын 107 кг-ын жинд оролцоно.  Дэлхийн дээд амжилт эзэмшигч Э.Содномпилжээ тус тэмцээнд гурван удаа түрүүлсэн бөгөөд дасгалжуулагчаар Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулга ажиллаж байна.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

USD

Close
Close