Улс төр

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн дүү У.Отгонбаяр албан ажлаа өгчээ

Ерөнхий У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Отгонбаяр Барилга, хот байгуулалтын яамны Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байсан билээ. Тэрээр сар шинийн баярын дараа албан ажлаа хүлээлгэн өгсөн байна. У.Отгонбаяр өмнө нь  ЖДҮХС-д ажиллаж байсан бөгөөд төрсөн ахынхаа улс төрийн нөлөөнөөс үүдэж, албан ажлаа өгсөн бололтой.

Өнгөрсөн оны сүүлээр “Ерөнхий сайдын төрсөн дүү У.Давхарбаяр ЖДҮХС-гаас зээл авсан. Уг зээлийг авахад нь У.Хүрэлсүх улс төрийн эрх мэдлээрээ дамжуулан, нөлөөлөл үзүүлсэн” гэх утга бүхий мэдээлэл цацагдаж байв. Улмаар ЖДҮХС-гийн зээлийн асуудал сөхөгдөх үеэр “Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн төрсөн дүү өмнө нь ДЖДҮХС-д ажиллаж байсан” гэж мэдээлэгдсэн нь олон нийтийн анхаарлыг татсан юм.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ талаар "Би аав, ээжээс тавуулаа. Том ах маань тэтгэвэртээ гарсан. Одоо таксинд явж, халтуур хийдэг. Эгч маань мөн тэтгэвэртээ суусан. Одоо Солонгост ажиллаж, амьдардаг. Бага дүү маань Барилга, хот байгуулалтын яаманд ажилладаг. Хар багаасаа төрд ажиллаж өөрийн мөнчгөрөөрөө төрд ажиллаж яваа хүн.

Нөгөө дүү маань хувиараа бизнес хийдэг. Жилдээ дөрвөн удаа л уулздаг. Цагаан сар, наадам, шинэ жил, хааяа сайхан зан хөдөлсөн үедээ уулздаг. Хэдэн ах, дүү нар маань бие биедээ гай болчихгүй юмсан гэж мөрөөрөө л ажиллаж амьдардаг. Тиймдээ ч тэр бүр уулзалдаж чадахгүй л явдаг. ЖДҮХС-гаас зээл авсан гэж байгаа асуудал гүтгэлэг. Би хэзээ ч өөрийнхөө хамаарал бүхий хүмүүсдээ зээл өгөөч гэсэн бичиг сачиг явуулж байсан зүйл байхгүй. Надад тийм зүйл байхгүй" гэсэн хариултыг өгч байв.

Г.ИТГЭЛ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдлүүд (5)

  1. This work reveals some sort of poetic mood and everyone would be easily attracted by it. Leonardo Da Vinci was given birth to inside Florentine Republic on April 15th, 1452. It is maybe probably the most worldwide of mediums, in the its practice and in its range.

  2. With a great eye and taste for delineation, you possibly can make a breeding ground impeccable for any exercises linked with feasting room. Leonardo Da Vinci was given birth to in the Florentine Republic on April 15th, 1452. As modern humanity exposes their tanned skin during vacations that like to show off their pictures in social media websites.

  3. Hello I am so delighted I found your blog, I really found you by mistake, while I was researching on Digg for something else, Regardless I am here now and would just like to say thanks a lot for a fantastic post and a all round entertaining blog (I also love the theme/design), I don’t have time to browse it all at the minute but I have saved it and also added your RSS feeds, so when I have time I will be back to read a lot more, Please do keep up the great jo.

  4. That means having it . a smartphone will be able to bet three lines on the virtual video slot. If you have elected the right choice, the equipment will call your name and observing claim the jackpot amount. http://omahapublicpowerdistrict.net/__media__/js/netsoltrademark.php?d=918kiss.party%2Fhome%2Fsky77%2F5176-sky777

USD

Close
Close