Улс төр

Ерөнхий сайд УИХ-ын даргад нэр дэвших хүсэлтэй гишүүдтэй уулзжээ

-Д.ЛҮНДЭЭЖАНЦАН ГИШҮҮН НЭР ДЭВШИХГҮЙ ГЭДГЭЭ ИЛЭРХИЙЛСЭН БАЙНА-

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөө өглөө УИХ-ын даргад нэр дэвших хүсэлтэй буй гишүүдтэй уулзсан байна. Уулзалтад Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Шадар сайд Ө.Энхвүшин, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Т.Аюурсайхан, Ж.Энхбаяр тэргүүтэй гишүүд оролцжээ.

Уулзалтын үеэр Д.Лүндээжанцан “Би УИХ-ын даргад нэр дэвшихгүй. Гэхдээ ахмад, туршлагатай гишүүдээ  дэвшүүлсэн нь  зөв” гэсэн байр суурь илэрхийлсэн байна. Харин Т.Аюурсайхан, Ж.Энхбаяр, Ц.Нямдорж нар УИХ-ын даргад нэрээ дэвшүүлэх хүсэлтэй буйгаа албан ёсоор илэрхийлсэн аж.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд гишүүдэд тодорхой шийдвэр хэлээгүй. Нэгдсэн байдлаар саналыг нь сонссон гэх мэдээллийг эх сурвалж өгөв. Дээрх гишүүд дээр ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын даргад нэр дэвших хүсэлтэй буй. Гэхдээ өглөөний уулзалтад оролцоогүй гэх мэдээлэл байгаа юм.

МАН-ын дүрмийн дагуу Ерөнхий сайд УИХ-ын даргад  нэр дэвшүүлэх гишүүнээ намынхаа Удирдах зөвлөлд танилцуулна. Удирдах зөвлөл дээр ямар нэгэн байдлаар санал хураалт явагдахгүй. Ерөнхий байдлаар хэлэлцээд, намынхаа бүлэг рүү нэрийг нь оруулах юм. Одоогоор МАН-ын Удирдах зөвлөлийн хурал товлогдоогүй байна. 

Ж.МЯДАГБАДАМ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

USD

Close
Close