Гадаад мэдээ

Фэйсбүүк доголдолтой зэрэгцэн гар утас үйлдвэрлэгчидтэй нууц гэрээ хийжээ

Дэлхийн хамгийн том нийгмийн сүлжээ Фэйсбүүк өчигдөр буюу пүрэв гарагт бараг бүтэн өдөр ажиллагаагүй болж тасалдсан. Тус компанийн эзэмшдэг Instagram, WhatsApp үйлчилгээнүүд ч мөн адил доголдсон юм.

Ямар нэгэн мэдээлэл хийлгүй 24 цаг болсны дараа Фэйсбүүк компани товч мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд хэрэглэгчдээсээ уучлал гуйж, тэдний хүлээцтэй байдалд талархлаа илэрхийлсэн байна. Мөн сервэрийн тохируулгыг өөрчилснөөс болж саатал гарсан хэмээн товчхон тайлбарлажээ.

Хэтэрхий товчхон мэдээлэл өгсөнд Фэйсбүүкийн тайлбарт олон хэрэглэгч, бизнес эрхлэгч, судлаачид сэтгэл дундуур байгаагаа илэрхийлцгээж, нээлттэй, ил тод байхыг шаардсан байна.

Гэмтэл гарсны дараахан хүмүүсийн дунд Фэйсбүүкийг DDoS хэмээх халдлагад өртсөн гэх яриа тарсан юм. Гэвч удалгүй Фэйсбүүк үүнийг няцаасан. DDoS нь аль нэг онлайн үйлчилгээ рүү зохиомлоор маш их хэмжээний хандалт үүсгэж, ачааллыг нь нэмэгдүүлэн унагах арга юм.

Харин Фэйсбүүк өчигдрийн уналттай зэрэгцэн хэрэглэгчдийн хувийн мэдээллийг зарим гар утасны үйлдвэрлэгчдэд дамжуулах нууц гэрээг байгуулсан гэх хэргийг АНУ-ын хуулийнхан шалгаж байгаа тухай мэдээлэл хэвлэлд гарсан байна.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

USD

Close
Close