Спорт

Г.Энэрэл өсвөрийн ДАШТ-ий анхны медальтан боллоо

Олон улсын хүндийн өргөлтийн холбооноос зохион байгуулж буй өсвөр үеийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНУ-ын Лас-Вегас хотод болж байна. Тэмцээнд 50 орны 13-17 насны 200 гаруй өсвөрийн тамирчин өрсөлдөж, шилдгүүд тодорсоор байна.

Охидын 71 кг-ын жинд Гомбосүрэнгийн Энэрэл түлхэлттэй өргөлтөөр 105 кг өргөж хүрэл медаль хүртлээ. Тэрбээр өсвөр үеийн ДАШТ-ээс медаль хүртсэн Монгол Улсын анхны туйванч, өсвөрийн ДАШТ-ий анхны медальтан боллоо. Монголын туйванчдын тив, дэлхийн анхдагчаар эмэгтэй тамирчид тодорсоор байна.

Г.Энэрэл огцомоор 77 кг, түлхэлтээр 105 кг өргөж, нийлбэр дүнгээр 182 кг-аар зургадугаар байрт орлоо.

 Үндэсний шигшээ багийн тамирчин Г.Энэрэл Баянгол дүүргийн Ганзам 20-р сургуулийн сурагч юм. Түүний анхны дасгалжуулагч Д.Чинзориг бөгөөд энэ удаагийн тэмцээнд дасгалжуулагч Х.Одхүүгийн удирдлага дор оролцож байна.

Тэмцээн энэ сарын 16-ны өдөр өндөрлөнө.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

USD

Close
Close