Үйлдвэрлэгчид

Г.ГАНЧУЛУУН: Бид хэт өнгөн тал дээр анхаарч, өвөг дээдсийнхээ философийг умартаад байна

Өв соёлоо уламжлуулан үлдээх ажлын хүрээнд хийгдэж буй Монголын анхны 100 ангитанимэйшн хүүхэлдэйн кино “Язгуур”–ыг санаачлагч "Ярих Ур Чадварын Академи"-ийн захирал Г.Ганчулуунтай ярилцлаа.

-“Язгуур” хүүхэлдэйн кино чухам яаж мэндлэх болсон бэ?

-“Язгуур” хүүхэлдэйн кино маань яг үндсэндээ “Язгуур” үндэсний төслийн нэг хэсэг. Энэ төсөл 2016 оноос хэрэгжиж эхэлсэн. Хоёр жилийн хугацаанд хэд хэдэн дагуул төслүүдтэй болж бүтээгдэхүүнүүд ч гарлаа. Үүний хамгийн онцлох нь хүүхэлдэйн кино. Бид хүүхэд бүрийг үнэт зүйлээр өвлөн хөгжүүлэгч монгол хүн болгон төлөвшүүлэх эрхэм зорилготой. Иймээс ч орчин цагийн хүүхдэд уламжлалт ёс заншил, ардын аман зохиолоо өвлүүлэх шилдэг арга бол хүүхэлдэйн кино гэдэг дүгнэлтэд хүрсэн юм.


-Язгуур хүүхэлдэйн киногоор монгол ёс заншил уламжлаас шууд сурч болно гэж ойлгох болох уу?

-Ардын аман зохиолын таван төрөл зүйлийг бид хүүхэлдэйн киноны баатруудын гол онцлох болгосон. Харин хүүхэлдэйн киноны үйл явдал ирээдүйд болх бөгөөд сүүлчийн нүүдэлчин хүү, ирээдүйн хотын охин хоёрын адал явдлаар хүүхэлдэйн кино өрнөнө. Иймээс таны хүүхэд хэрэв манай бүтээл үзэж байгаа бол ардын аман зохиолоор хүмүүжиж, монгол хүн гэх эрхэм чанараа хадгалж үлдэж чадна аа гэсэн үг.

-Мэдээж хүүхэлдэйн кино тийм амар хурдан бүтэхгүй байх. Тэгэхээр санхүү төсвөөхэрхэн босгов?

-Далаас ерээд оны үед улс бодлогын хүрээнд хүүхдүүдээ хүүхэлдэйн кино хийдэг байсан. Харин одоогийн манай улсын хөгжил анимэйшнзах зээлд оролцоход хөгжлөөр хоцорсон. Санхүү мөнгө ч тэр ажиллах мэргэжлийн хүний нөөц хүчин ч хомс. Гэхдээ биднийг БСШУСЯ-ны Соёл урлагийг хөгжүүлэх сангаас эхний ангийг хийх санхүүжилтийг өгсөн. Цаашид бидний энэ ажлыг ойлгож, дэмжих хүмүүс гарч ирэх байх гэж бодож байгаа.