Улс төр

Гамшгийн хохирлыг арилгахад 1.4 тэрбум төгрөгийн асуудлыг шийдвэрлэж өглөө

Цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас дөрвөн аймгийн 52 сум цахилгаангүй болж, 27 барилгын дээвэр хийсэж, 216 айлын гэр хийссэн талаар мэдээллийг ОБЕГ-аас өгөөд байгаа. Тэгвэл гамшигт үзэгдэл тохиолдсноос хойш буюу одоогийн байдлаар нөхцөл байдал, хохирлыг арилгах чиглэлээр хийгдэж буй алжын явц, хохирлын хэмжээ ямар байгааг танилцуулан, мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ:

Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга М.Энх-Амар "Өнөөдрийн Засгийн газрын хуралдааны эхний асуудал гамшгийн улмаас бий болсон хохирлыг арилгахад шаардагдах хөрөнгийг шийдвэрлэх байлаа. Эхний ээлжинд 391 сая төгрөг болон гэр нь дахин ашиглагдах боломжгүй 168 айлд гэр олгох, тээвэрлэх нийт зардал 1.4 тэрбум төгрөгийн асуудлыг шийдвэрлэлээ.

Цахилгаан дамжуулах гурван тулгуур унасан. Хоёр дахь тулгуурыг 10:50 минутад босгосон байна. Гурав дахь тулгуурыг босгох ажил үргэжилж байгаа. Маргааш гэхэд шугам ажиллагаанд орох болов уу.

Онцгой байдал цаг уурийн байгууллага хэвлэл мэдээлэлтэй нягт хамтран ажиллаж цаг агаарын урьдчилсан мэдээллийг сайн тараасан учраас малчид иргэд анхаарал болгоомжтой байсан. Тиймээс хохирол харьцангуй бага гарсан.

Айлуудын илүү гэрийг тооцвол 254 гэр хийсэж, нурсан. Үүнийс 168 айлд зайлшгүй гэр олгох шаардлагатай гэж үзсэн. Цагийн дараа гэр ачсан цуваа Улаанбаатараас орон нутаг руу хөдөлнө.

1.4 тэрбум төгрөгийг унасан 13 тулгуур баганыг босгох, тээвэрлэх, 168 гэрийн өртөг, тээвэрлэх зардалд зарцуулна. Урьдчилсан байдлаар 391 сая төгрөгийг цахилгаан эрчим хүчийг сэргээхэд зарцуулах тооцоо гараад байна.

Цахилгаан дамжуулах тулгууруудыг босгохоор Эрчим хүчний яамны 178 ажилтан 20 гаруй техник хэрэгсэлтэй ажиллаж байна.

Дөрвөн аймгийн 52 сумын онцгой чиг үүргийн байгууллагууд буюу эмнэлэг, дулааны цахилгаан станц гэх мэт байгууллагууд бүгд тогтой байгаа. Айл өрхүүд тоггүй хэвээр байна" гэв.

Арванхоёрдугаар сарын эхээр огцом хүйтэрч, хүчтэй салхилах төлөвтэй байгаа аж. Тиймээс Онцгой байдлын байгууллагаас арваннэгдүгээр сарын 30-ны өдөр цаг уурын байгууллагатай хамтран нарийвчилсан мэдээллийг хэвлэлийн бага хурал зарлан хүргэх юм байна.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

USD

Close
Close