Нийгэм

Гэлэнмаа нар бэлгийн хүчирхийлэлд өртдөг гэдгийг Пап лам хүлээн зөвшөөрлөө

Сүмийн эрх мэдэлтнүүд гэлэнмаа нарт бэлгийн хүчирхийлэл үзүүлж, секс боол болгодог байсныг Пап лам Францис хүлээн зөвшөөрлөө.

Тэрбээр хэлэхдээ, өмнөх Пап Бенедиктийн үед гэлэнмааг хүчирхийлсэн тохиолдол гарвал тухайн сүмийг хаадаг байсан гэжээ.  Гэвч асуудал одоог хүртэл бий бөгөөд сүмд хүүхэд болон залуу эрчүүдийг хүчирхийлэх асуудал ч байгааг цохон тэмдэглэсэн байна. Санваартнууд болон эрх мэдэлтнүүд гэлэнмаа нарт хүчирхийлэл үзүүлж байсан бөгөөд энэ бүгдийн эсрэг тэмцэж зарим хүмүүсийг албан тушаалаас нь чөлөөлсөн гэдгээ мэдэгдэв. Гэлэнмаа нарт үзүүлэх бэлгийн хүчирхийлэл нь цоо шинэ зүйл биш бөгөөд ихэвчлэн шинэ сүм хийдэд тохиолдох нь элбэг гэжээ.

 

Хүчирхийллүүд хаагуур болж байв?

2005 онд Франц улсын Гэгээн Жоны цугларалтаас гэлэнмаа нарын цугларалтыг Пап Бенедикт татан буулгаж байжээ. 2013 онд Гэгээн Жоны цугларалтын санваартнууд ариун бус байдлаар биеэ авч явдаг байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.Мөн энэтхэгт болсон  өөр хэрэг болох Хамба лам  Бишоп, Франко Мулаккал гэлэнмааг 2014-2016 хооронд 13 удаа хүчирхийлсэн хэрэг гарчээ.

 

Сүмийн эмэгтэйчүүдийн байр суурь ямар байна?

 

Ватиканаас эмэгтэйчүүдэд зориулан эрхлэн гаргадаг “Эмэгтэй хүн-Сүм-Дэлхий” сэтгүүлд эл асуудлын талаар гарчигласан бөгөөд Католик шашинтнууд абортыг хориглодог атал зарим санваартнууд өөрийн хүүхдийг зулбуулах хүртэл ажлыг хийж байжээ. Тус сэтгүүлийн редактор Луцетта Скараффиа “Пап Францис хүчирхийллийн талаар мэдэж байгаа. Иймээс тодорхой хэмжээний дэмжлэгтэйгээр сүмүүдэд арга хэмжээ авах хэрэгтэй. Хэрвээ сүмүүд нүдээ аньсан чигээр үл тоомсорлосон хэвээр байх аваас эмэгтэйчүүдийг дарангуйлах нөхцөл хэзээ ч өөрчлөгдөхгүй”  хэмээн сэтгүүлдээ онцолжээ. #MeToo хөдөлгөөний үр дүнд олон эмэгтэйчүүд өөрсдийн түүхээ хуваалцаж байгааг мөн тус сэтгүүлд дурьджээ. Өнгөрсөн онд Францын “Le Parisien” вэбсайт нууцыг хадгалах үүднээс хохирогчийн нэрийг өөрчилж “Кристелле” хэмээх гэлэнмаагийн хэргийг олон нийтэд дэлгэсэн юм. Кристелле 2010, 2011 онуудад өөрийн цугларалтын санваартандаа хүчирхийлүүлдэг байсан талаар ярьжээ. Тэрбээр хэлэхдээ “Түүний үйл хөдлөл биеийн хэлэмж нь улам бүр зохисгүй болсоор нэг л өдөр намайг хүчиндсэн. Тэр санваартан биеэ удирдах чадваргүй байсан бөгөөд хуваагдмал зан чанартай байсан” хэмээснийг BBC мэдээлжээ.

 Ц.ТАМИР

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

USD

Close
Close