Улс төр

Гишүүдийн санал, ирцийг бүртгэх төхөөрөмжийг туршиж байна

2018 оны зургадугаар сард УИХ-ын чуулганаар хуралдааны Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан.

Тодруулбал,  гишүүд ирц, саналаа хурууны хээгээр өгдөг байх заалт оруулсан байдаг. Өөрчлөлтийн дагуу ирэх дөрөвдүгээр сарын 5-наас эхлэх хаврын ээлжит чуулганаас УИХ-ын гишүүдийн ирцийг хурууны хээгээр бүртгэхээр болж, төхөөрөмжийг суурилуулжээ.

Одоогоор уг төхөөрөмжийг турших туршилтын ажлыг хийж байгаа бөгөөд тун удахгүй албан мэдээллийг олон нийтэд өгөх юм байна. 


Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

USD

Close
Close