Гадаад мэдээ

Gmail үйлчилгээ дэлхий даяар ажиллагаагүй болжээ

Google компанийн дэлхий даяар нэг тэрбум гаруй хэрэглэгчтэй, цахим шуудангийн Gmail үйлчилгээ Улаанбаатарын цагаар өнгөрсөн шөнөөс эхлэн ажиллахгүй болоод байна. Үүнээс гадна Google Drive, Google Maps үйлчилгээнүүд нь мөн доголдоод байгаа юм. Google компани уг асуудлыг шалгаж байгаагаа мэдэгдсэн ч гэмтэл ямар шалтгаантай, хэр удаан үргэлжлэхийг дурдаагүй байна.

Google Drive үйлчилгээний хэрэглэгчид файл татах, хуулах үед алдаа гарч байгааг мэдээлжээ. Харин Google Maps-ийн Street View үйлчилгээг ашиглах үед тухайн байрлалын фото зургийн оронд бүхэлдээ хар дэлгэц гарч байгаа гэнэ.

Gmail үйлчилгээний хэрэглэгчид цахим шуудан илгээх, хүлээж авах үед ямар нэг алдааны мэдэгдэл гарч байгааг гэрчилжээ.

Дээрх алдаанууд АНУ, Европ, Ази, Австрали, Өмнөд Америкийн хэрэглэгчдийг хамарсан байна.

Зарим хэрэглэгчид Gmail-ийн оронд хуучны Yahoo Mail, Hotmail хаягуудаа дахин ашиглахаас өөр аргагүйд хүрснээ сошиал сүлжээнд хуваалцжээ.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

USD

Close
Close