Хамба Д.Чойжамц тэргүүтэй лам хуврагууд үнэ төлбөргүй ном айлдана

XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн хаврын тэргүүн сарын шинийн 14-ний Өндөр Гэгээний их дүйчэн өдөр буюу аргын тооллын 2019 оны хоёрдугаар сарын 18-ны 10:00 цагаас "Буянт Ухаа" спорт цогцолборт Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, СГЗ, гавж Д.Чойжамц сүсэгтэн олонд ном айлдаж , Жанлавцогзол судрын тайлбар, лүн хүртээнэ. Гандантэгчэнлин хийдийн Хансүр, СГЗ, гавж Ё.Амгалан ламтан хүмүүний насны цөв, барцадыг арилгаж, насыг уртасгах “Цагаан Дарь-Эх” Бурханы НАСНЫ АВШИГ хайрлана. Мөн Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн лам хуврагууд, айлчлан золгож буй "Урвуулагч" хэмээх гахай жилдээ хотол олноороо амгалан,сэтгэл түвшин байхын тухайд жилийн засал ном хурж, буян хишгийн даллага авах аж. Иймд сүсэгтэн олныг даллаганы уут, тавгийн идээтэй ирэхийг сануулжээ. Буян номын хурим үнэ төлбөргүй болно.


Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

USD

Close
Close