Энтертайнмент

Хамгийн бяцхан оролцогч Б.Индра шаркуудаас дэмжлэг авлаа

 “Shark Tank” нэвтрүүлгийн түүхэн дэх хамгийн бяцхан оролцогч Ерөнхий боловсролын Нэгдүгээр сургуулийн 5Г ангийн сурагч Б.Индра амжилттай оролцож, шаркуудаас хөрөнгө оруулалт босгож чадлаа.

 

Б.Индра "Бүжинд тохиолдсон хөгжилтэй явдлууд" ном бичсэн бөгөөд 10 настай зохиолч охин өөрт тохиолдсон адал явдал, төрсөн сэтгэгдлээрээ ном бичихийг хүсч, аав ээж нь түүнийг дэмжжээ. Анхны номоо 70 ширхэг хэвлэж, 40-ийг нь борлуулж, 30-ыг нь найзууддаа бэлэглэсэн Б.Индра энэ удаа шаркуудаас 5.700.000 мянган төгрөгийн санхүүжилт хүсч, номынхоо дараагийн цувралыг хэвлэж, борлуулсныхаа дараа энэ мөнгийг 7 сая төгрөг болгож өгнө хэмээсэн. Харин шаркууд хөдөлмөрч охины авьяас, зүтгэлийг үнэлж, бүгд 5.000.000 төгрөгөөр дэмжсэнээр бяцхан зохиолч "Бүжинд тохиолдсон хөгжилтэй явдлууд" номынхоо дараагийн цувралыг бүтээх санхүүжилтээ шийдвэрлэж чадсан юм.


 

Сонирхуулахад, Б.Индра сурагчдын амралтын хугацаанд номоо хэвлэлтэд өгч, "Бүжинд тохиолдсон хөгжилтэй явдлууд" номын 2, 3 дугаар цуврал худалдаанд гарсан бөгөөд "Бүжинд тохиолдсон явдлууд" фэйсбүүк хуудас хөтөлдөг болжээ.

 

  “Shark Tank” нэвтрүүлгийн шинэ цувралд "Хас" Банкны ерөнхий захирал Г.Амартүвшин, "MCS" группийн дэд ерөнхийлөгч Д.Энхтүвшин, "Петровис" группийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл, "МАК" группийн ерөнхийлөгч Н.Цэлмүүн, "Гацуурт" ХХК-ийн ерөнхий захирал Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар Л.ЧИНБАТ нар шүүгчдийн бүрэлдэхүүнд багтаж байна. 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

USD

Close
Close