Технологи

Хятадын эрдэмтэд саран дээр ургамал тариалж байна

БНХАУ-ын Сансар судлалын үндэсний төв сарны хөрсөнд соёолж буй хөвөнгийн үрний гэрэл зургийг олон нийтэд дэлгэсэн байна. Ингэснээр Хятадын сансар судлаачид дэлхийн ургамлыг саран дээр амжилттай ургуулсан анхны тохиолдлын эзэд болжээ.

Тус эрдэмтдийн мэдээлж буйгаар хөвөнгийн үр бусад ургамлуудаас хамгийн сайн ургаж байгаа нь аж. Тэдний суулгасан бусад ургамлуудын дотор төмс, уулын арабис, усан үзэм багтаж байгаа юм байна. Ургамлын үрийг тариалж буй эл явдал нь сарны харанхуй талыг судлах төслийн нэг хэсэг гэж тайлбарласан байна. Төслийг ахлаж буй эрдэмтэн Лю Ханлонг тэдгээр ургамлуудын дотроос хөвөнгийн үр хамгийн түрүүнд соёолсныг тэмдэглэжээ. Сарны хөрсөнд суулгаад буй ургамлуудыг жижиг хэмжээтэй, байгалийн өөрчлөлтөд тэсвэр сайтай чанарууд дээр нь үндэслэн сонгосон аж.


Уг төслийн үндсэн зорилго нь ургамлууд дэлхийгээс өөр нөхцөлд хэрхэн ургаж болдгийг илүү сайн судлахад оршино хэмээн эрдэмтэн Ханлонг хэлсэн байна. Харин тэд цаашдаа сар юмуу ангараг гараг дээр ургаж чадах ургамал бүтээхийг эрмэлзэж байгаа ажээ.

Мөн тэрээр Бид сансар огторгуйд амьдрах ирээдүйн тухай төсөөллийг бий болголоо. Сул газрын татах хүчний нөлөөнд эдгээр ургамлуудыг ургуулж сурах нь бидний ирээдүйд сансрын байгууламжууд барьж байгуулахад тустай чухал ололт юм хэмээн ярьсан байна.

М.ТЭНГИС

Эх сурвалж
Time Magazine

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

USD

Close
Close