Энтертайнмент

Инстаграмд 500 мянган дагагчтай гэрийн тэжээвэр пума

Мария болон Александр Дмитриев нар Саранскийн амьтны хүрээлэнгээс өвчтэй ирвэсийг худалдан авч гэртээ тэжээж эхэлсэн байна.

Месси нэртэй ирвэс нь Суарез болон Неймар гэсэн өөр зулзагуудтай хамт ОХУ-ын Саранскийн зоопаркт гурван сартайдаа үрчлэгдэж байжээ. ОХУ-д хөл бөмбөгийн дэлхийн аварга зохиогдож байгааг тохиолдуулан эдгээр зулзагуудад дэлхийн хөл бөмбөгийн одуудын нэрийг хайрлажээ. Мессиг үрчилж авах үед тэрээр найман сартай байсан бөгөөд өвчин туссан байсан аж. Дмитриевийн гэр бүл амьтны хүрээлэнгийнхнээс өвчтэй зулзагыг худалдаж авч болох эсэхийг асуужээ. Александрын эхнэр Мария хэлэхдээ түүний нөхөр шилүүстжй болохыг хүсдэг байсан ч хэзээ ч пуматай болох талаар бодож байгаагүй гэв. Мөн “Бид бүтэн гурван өдрийн турш пума тэжээх талаар нухацтай бодож үзсэн бөгөөд бидний гэнэтийн хүслийг юу ч зогсоогоогүй. Бид амьтны хүрээлэнд очиж Мессиг худалдаж авах талаар хэлэлцэж, тэднийг зөвшөөрөхөд нь итгэж ч чадаагүй” гэсэн юм.

Мессиг эмчилж, халамжлахад  маш олон сорилтуудтай тулгарч байсан ч түүнийг хосууд бүрэн эмчилж чадсан байна. Месси нь нас бие гүйцсэн бусад пуматай харьцуулахад биеэр жижиг. Месси бусад амьтадтай адил дасгал хөдөлгөөн хийх шаардлагатай байсан бөгөөд түүнийг гадуур авч явахдаа тусгай цээживч зүүлгэж авч явдаг аж. Эхэндээ алхах тийм ч дуртай байгаагүй бөгөөд удалгүй дасч, улмаар нохой шиг өдөрт хоёр удаа гарч салхилдаг болсон байна. Хэдийгээр түүнийг нохой шиг сургах амаргүй байсан ч өнөөдөр тэр арав гаруй үйлдэл, команд сурчээ. Александр хэлэхдээ “Бид түүнийг гэр бүлийнхээ гишүүнээ гэж үздэг бөгөөд түүний зан аашийг харахад тэр муу зүйл хийхээргүй сайн амьтан. Найрсаг бөгөөд хүмүүстэй сайн харилцаж чаддаг” гэв. Тэд онцгой гэрийн тэжээвэр мууртай болсон тул сонирхолтой бичлэгүүд хийж цахим орчинд хуваалцдаг байна.

Жинхэнэ Месси инстаграмд 100 сая гаруй дагагчтай бол түүний нэрээр нэрлэгдсэн пума инстаграмд 500 мянга, Ютүбд 170 мянган дагагчтай болжээ. Мессигийн инстаграм хаяг нь @I_am_puma юм. Мэдээж амьтан хамгаалагчид Мессиг зэрлэг онгон байгальдаа байх ёстой гэж үздэг бөгөөд Дмитриевийн гэр бүлийнхнийг зэрлэг амьтан гэртээ байлгахыг эсэргүүцэж байгаа төдийгүй зэрлэг амьтан гэртээ байлгах аюултай гэдгийг ч анхааруулсан байна. Харин хосууд Мессиг бусад амьтадтай зохицож зэрлэг байгальд амьдарч чадахгүй хэмээсэн талаар BoredPanda сайт мэдээлжээ.

Ц.ТАМИР

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

USD

Close
Close