Ж.Бямбадорж: Нас барсан цэргийн шүүхийн шинжилгээ, шалгалтын ажиллагаа шударга явж байгаа эсэхэд анхаарч ажиллаж байна...

ХЭҮК-оос өнөөдөр зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын мэдээллийг багцлан хүргэж байна. 

ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж: “Сүүлийн 4,5 жил хүйтний улиралд бага насны хүүхдээр хурдан морь унуулахгүй байх асуудлаар олон газар хандаж, зөвлөмж шаардлага хүргүүлсэн ч тодорхой үр дүнд хүрсэнгүй. Хамгийн сүүлд энэ сарын 11-нд Сүхбаатар сумын Халзан суманд морь хөлсөлж байсан 10 настай хүүхэд мориноосоо унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас 11-05 дугаар сар хүртэл хүүхдээр хурдан морь унуулахгүй байх шийдвэр гарсан. Гэвч овооны наадам, найр зэргийг далдуур зохион байгуулах явдал гарч болзошгүй тул аймаг, сумын засаг дарга нарт зөвлөмж хүргүүлсэн” гэж хэллээ.

Түүнчлэн сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд 30 гаруй хүүхэд хурдан мориноос унаж амь эрсэджээ. 2017 онд л гэхэд 2200 орчим хүүхэд мориноос унаж бэртсэн байна. Засгийн газраас 12-оос дээш настай хүүхдийг морь унуулах шийдвэр өнгөрсөн оны нэгдүгээр сард гаргасан байдаг. Эл шийдвэр нь Монгол Улсын хууль тогтоомж, нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцийг зөрчсөн хэмээв.

Ерөнхий мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. 


-Малайзад амь насаа алдсан Ш.Алтантуяагийн шүүх хурлын талаар мэдээлэл өгнө үү?

Шүүх хуралд нь ХЭҮК-ийн гишүүн нэхэмжлэгчээр оролцоод ирсэн. Шүүх хурал нэг сар үргэлжилнэ. Малайз улс нь олон улсын гэрээ, конвенцид нэгдээгүй нь хэргийг шийдвэрлэхэд хүндрэлтэй байгаа. Гэхдээ тус улсын шинээр сонгогдсон Ерөнхий сайд нь хэрэгт нэр холбогдоод буй хуучин Ерөнхий сайдыг олон хэрэгт буруутгаж байгаа нь манай талд нааштай шийдэгдэх болов уу гэсэн итгэл төрүүлж байна.

-Сүүлийн үед цэргийн ангид дүрмийн бус харилцаанаас олон асуудал гарч байна. Танай комисс энэ талаар ямар ажил хэрэгжүүлж байна вэ?

-Манай байгууллага жил бүр орон нутагт ажиллаж, цэргийн ангид шалгалт хийдэг. ХЭҮК байгуулагдсан цагаасаа хойш цэргийн ангиудад байнга хяналт шалгалт явуулж, илэрсэн зөрчилд шаардлага зөвлөмж хүргүүлж байгаа. Цэргийн ангид дүрмийн бус харилцаа багасаж байгаа. 

- Дорноговь аймагт нас барсан цэргийн асуудалд юу хэлэх вэ?

-Манай байгууллага хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлж ажилладаг тул  эл хэрэгт хөндлөнгөөс оролцох боломжгүй. Гэхдээ цэрэг нас барсан хэргийг шалгаж байхад, цагдаагийн байгууллагаас гадны нөлөөгүй гэсэн мэдээ цацсан. Үүнийг хүний эрхэнд халдсан маш том зөрчил гэж үзэж байгаа. Манай байгууллагын зүгээс нас барсан цэргийн шүүхийн шинжилгээ, бусад шалгалтын ажиллагаа шударга явж байгаа эсэхэд анхаарч ажиллаж байна.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

USD

Close
Close