Улс төр

Ж.Эрдэнэбат: Аж үйлдвэрийн яамнаас хэвлэн гаргасан “ЖДҮ эрхлэгчдэд зориулсан гарын авлага”-ыг олж уншаасай

Банкаар дамжуулан олгодог байсан ЖДҮХС-гийн зээлийг банкаар бус сангаас шууд санхүүжүүлдэг болгосон журмыг УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд байхдаа гаргаж байсан талаар бид мэдээлж байсан. Тэрбээр Ерөнхий сайд У.Хүрсэлсүхийг огцруулах санал гаргасан УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий 27 гишүүн өнөөдөр мэдээлэл өгөх үеэр энэ үйлдэлдээ тайлбар өгснийг хүргэе.

“Ж.Эрдэнэбат гэдэг хүн ЖДҮХС-тай холбоотой журам гаргаад, банкаар өгдөг байсныг болиулж, сайд өгдөг болгосон мэт буруу ташаа мэдээлэл явуулж байна. 

Тиймээс иргэд болон хэвлэлийнхнийг 2015 онд Аж үйлдвэрийн яамнаас хэвлэн гаргасан “Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан гарын авлага” гэдэг номыг олж уншаасай гэж бодож байна. ЖДҮХС байгуулагдсанаас хойш салбарын сайд нь ЖДҮХС-гаас олгох зээлийг хэрхэн олгох журмыг өөрсдөө баталж ирсэн байдаг. Ингэж баталж ирсэн журамд нь салбарын сайд өөрөө Ажлын хэсгийг байгуулаад, Ажлын хэсгээс гаргасан дүгнэлтэд  үндэслэн өөрөө тушаал гаргаснаар зээл олгож болно. Хоёрдугаарт, банкаар дамжуулж олгож болно гэж заасан байсан. 

Банкаар олгохоор ЖДҮ-дэд очиж байгаа зээлийн хүүгийн хэмжээ нь өсдөг. Гэтэл нэгэнт энэ мөнгийг сайд нь жилийн 3%-иар олгож болоод байхад заавал дундаас нь хэн нэгэнд хүү төлдөг байдлыг л зогсооё гэдэг шийдвэрийг би гаргасан. 

П.Сэргэлэн сайдын хувьд өөрөө тушаал гаргаад, өөрөө Ажлын хэсгээ байгуулаад, сонгон шалгаруулалтаа хийгээд өөрөө олгоод байгаа нь хууль зөрчих гээд байгаа учраас энэ сангийн зээлийг Засгийн газраас олгох байдлаар түр журам баталж явж байгаад хуулинд оруулж тусгуулъя гэсэн санал гаргасныг нь дэмжээд түр журам баталсан гэдгийг хэлье” гэлээ. 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

USD

Close
Close