Ким Жон Ун парламентийн сонгуульд ялалт байгуулж чадсангүй

Хойд Солонгосын парламентийн сонгууль уламжлалт маягаар зохион байгуулагдлаа. Эцсийн дүн мэдээ цацагдсанаар тус улсын ерөнхийлөгч Ким Жон Ун ялалт байгуулж чадаагүй нь ил болжээ. Улиг болсон парламенттай Хойд Солонгосын түүхэнд ерөнхийлөгч нь парламентад орж чадаагүй анхны тохиолдол  нь энэ аж.

Харин түүний эмэгтэй дүү Ким Ёо Жон сонгогдож чадсан байна. Тэрбээр сүүлийн үед ахтайгаа эн зэрэгцэхүйц нөлөө бүхий улстөрч болоод байгаа аж.

Тус улсын парламентын сонгууль Пхеньяны дүрмийн дагуу явагддаг бөгөөд энэ нь олон улсын түвшинд утгагүй зохион байгуулалт гэж харагддаг.  Учир нь сонгуулийн санал өгөх хуудсан дээр бүс нутаг тус бүрээс ердөө нэг л нэр дэвшигчийн нэр бичээтэй байна.

Нутгийн хэвлэлийн байгууллагаас хамгийн өндөр санал авсан 687 нэр дэвшигчийн жагсаалтыг Мягмар гарагт ил зарласан боловч тэр дунд Ким Жон Ун байгаагүй аж.

NK news агентлагийн Хойд Солонгос судлаач, нийтлэлч Рэчел Минюнг Лий, Ким Жон Ун уг жагсаалтанд байхгүй байлаа гээд тэр нөлөөтэй байдлаа алдсан гэсэн үг биш гэжээ.

“Энэ бол Хойд Солонгосыг хэвийн улс орон гэж харагдуулахын тулд л хийж буй оролдлого байх” хэмээн тэрбээр хэлээд, “Ихэнхи ардчилсан орнуудад ерөнхийлөгч нь парламентэд суудалтай байдаггүй” гэж тайлбарлажээ.

Ерөнхийлөгчийн төрсөн дүүгийн хувьд өмнөх 2014 оны сонгуулиар ялалт байгуулж чадаагүй юм.

Ким Ёо Жон намын бүтцийн хамгийн чухал хэсэгт тооцогддог пропаганда, суртал ухуулгын хэлтэст дэд ерөнхийлөгчөөр 2014 оноос ажиллаж түүний тухай мэдээлэл олон нийтийн анхаарлыг татаж эхэлсэн.

Тэрбээр төрсөн ахынхаа гадаад ажил хэрэгт чухал үүрэгтэй оролцдог агаад, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай хийсэн Ханой дахь уулзалтын үеэр Ким Жон Уны бараа бологч, зөвлөхөөр ажиллажээ.

Өнгөрсөн ням гарагт болсон тус сонгуульд 17 –оос дээш насны бүх иргэд оролцох эрхтэй байсан агаад нэр дэвшигчид дундаас хийх сонголт байхгүй байсан ч заавал саналаа өгөх дүрэм тус улсад үйлчилдэг.

Хойд Солонгосын парламент таван жил тутамд ийнхүү шинэчлэгддэг бөгөөд, сонгуулийн ирц 100%-д дөхөж очдог. Эцсийн дүнг засгийн газрын намууд нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөг. 

Нутгийн хэвлэлийн агентлаг KCNA –ийн мэдээлснээр энэ удаагийн сонгуулийн ирч 99.99% гэж дүгнэгдсэн бөгөөд, улсын хилээс гадна буюу далайд ажиллан амьдарч буй иргэд оролцох боломжгүй байсан байна. 

М.ТЭНГИС

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.