Энтертайнмент

Лэди Гага найз залуугаасаа гадуур жирэмсэн болжээ

Дуучин Лэди Гага жирэмсэн болсон ч тэрээр найз залуугаасаа болоогүй тухай гадаадын шар хэвлэлүүд тун ч их шуугиж байгаа. Тэгвэл Лэди Гагагийн дотны найз нь “Star” сонины сурвалжлагчид түүний хүүхдийн тухай ярьжээ. Дуучин бүсгүйн тээж буй хүүхдийн эцэг нь саяхан салсан найз залуу Кристиан Карино биш, харин Брэдли Купер гэнэ. Найзынх нь хэлснээр, чухам Лэди Брэдли Куперээс жирэмсэлснээсээ болж л Кристиан Кариногоос салсан тухай ярьсан байна.

Түүний энэ мэдээлэл өмнө нь гарч байсан мэдээллүүдтэй бараг таарч байна гэж шүтэн бишрэгчид нь шуугиж байгаа аж. Учир нь “Оскар 2019” арга хэмжээний үеэр тэрээр огтхон ч баярлаж цэнгээгүй, бүжиглээгүй харин архи их хэмжээгээр ууж суусан. Тэрээр тус наадмын “Шилдэг дуу” төрөлд тэргүүлж “Алтан хүн” атгасан учир баярлаж хөөрөх хангалттай шалтгаантай байсан юм.

Мөн түүний Брэдли Купертэй халуунаар үнсэлцэж буй зураг нь хэвлэлд гарч байсан юм.


Брэдли Куперын найз бүсгүй, охин Лейгийнх нь ээж Ирина Шейк энэ асуудалд ямар хариу үйлдэл үзүүлсэн нь одоогоор тодорхойгүй. Гэхдээ “Оскар 2019” ёслолын дараа нийгмийн сүлжээнд Лэди Гагаг дагахаа больсон талаар мэдээлэл байгаа юм.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдлүүд (2)

USD

Close
Close