Улс төр
М.Энхболдыг МАРГААШ чөлөөлнө
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Т.Аюурсайхан,
Л.Болд, Ж.Батзандан нарын гишүүд өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт “Монгол
Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай”
тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн. Энэ дагуу УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, энэ
долоо хоногийн байнгын хороо, чуулганы
нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан.
Улмаар уг тогтоолын төслийг өнөөдөр УИХ дахь
МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөөд байна. Тогтоолын төслийг
УИХ-д өргөн мэдүүлэхийг дэмжиж, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан тэргүүтэй 39 гишүүн
дэмжиж, гарын үсэг зурсан юм. Тогтоолын төсөлд гарын үсэг зурсан гишүүд байнгын
хороо, чуулганы нэгдсэн хуралдаан дээр 100 хувийн ирцтэйгээр дэмжсэн
тохиолдолд батлагдах боломж бүрдэнэ.
УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Цолмон “УИХ-ын даргын
дэргэдэх зөвлөл хуралдаж, Мягмар гаригийн 10:00 цагт Төрийн байгуулалтын
байнгын хороог хуралдуулах, түүний дараа чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын
даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг оруулахаар товлолоо. УИХ-ын даргын
зүгээс энэ асуудлыг нэн яаралтайгаар хэлэлцэх, захирамж гаргасан" гэсэн
тайлбар өгсөн юм.
Г.ИТГЭЛ
Сэтгэгдэл үлдээх