Нийгэм

Мах боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагааг зогсоолоо

НИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор  хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангах, хот орчмын мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хадгалалт, эрүүл ахуйн байдлын талаар судлах, санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсгийг байгуулсан.

Уг ажлын хэсгийн Ахлагч, НИТХ-ын Тэргүүлэгч Н.Батсүмбэрэлийн баталсан удирдамжийн дагуу хяналт шалгалтыг Баянзүрх, Сонгинохайрхан, Налайх дүүргүүдийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй мал төхөөрөх, мах боловсруулах 11 үйлдвэрт шалгалт хийж 31 зөрчил илрүүлжээ. 

Компаниуд БНХАУ-д дулааны аргаар боловсруулсан мах экспортлох зөвшөөрөлтэй аж ахуй нэгжийн нэрийг ашиглан дулааны аргаар мах боловсруулах үйл ажиллагаа явуулж байжээ.

Ажлын хэсэг урьдчилсан хяналтад хамрагдаагүй, дүгнэлт гаргуулаагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан Бугат-Эрхэс ХХК-д 500.0 мянган төгрөгийн шийтгэлийн арга хэмжээ авч, “Эрээн сити юнайтэд” ХХК, “Мөнх төгрөг” ХХК-ийн махны үйлдвэрүүдийн үйл ажиллагааг түр зогсоосон аж.

Уг гарсан зөрчлөөс 68 хувийг нь арилгуулж, 15,5 сая төгрөгийн торгууль ногдуулж, бүрэн барагдуулсан бөгөөд бусад зөрчлүүдийг арилгуулахаар эрх бүхий албан тушаалтнуудад албан даалгавар болон шаардлагуудыг хүргүүлжээ. Цаашид махны үнийг зохиомолоор өсгөх асуудалд хатуу анхаарч арга хэмжээ авч ажиллахыг ажлын хэсгийн ахлагч НИТХ-ын Тэргүүлэгч Н.Батсүмбэрэл тайландаа тусгасан байна.


Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

USD

Close
Close