Үйлдвэрлэгчид

Махны экспортоос нийтдээ 104 сая ам.доллар төвлөрчээ

Манай улс одоогийн байдлаар дэлхийн 8 оронд мах гаргаж байна. Тодруулбал, энэ оны 11 дүгээр сарын байдлаар ОХУ, БНХАУ, Казакстан, Япон, Иран, БНСВУ, Малайз, Хонконгт 955 тонн үхрийн мах, 22.492 тонн адууны мах, 3814 тонн хонь, ямааны мах, нийт 27.261 тонн мах, дулааны аргаар боловсруулсан 16.027 тонн мах тус тус экспортлоод байна. 

Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад махны экспорт 17.7 мянган тонноор, дулааны аргаар боловсруулсан махны экспорт14.5 мянган тонноор өссөн үзүүлэлт юм. Оны эхний 9 сард 16.7 мянган тонн адууны мах экспортолж байсан бол 11 дүгээр сард 6 тонноор нэмэгджээ.Үүнээс гадна манай улс 815.3 тонн малын дайвар бүтээгдэхүүн экспортлоод байгаа аж. 

Г.ИТГЭЛ

Эх сурвалж
Montsame.mn

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

USD

Close
Close