Нийгэм

Махны үнэ тогтворжиж, ногооны үнэ өсч байна

-ЦУЛ МАХНЫ ҮНЭ ТОГТВОРТОЙ БАЙНА--

2019 оны 3 дугаар сарын II долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 7780 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 9350 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 20 төгрөгөөр (0.2%) өсөж, харин үхрийн цул махны үнэ тогтвортой байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хүчит Шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 8000 төгрөг, Харин “Бөмбөгөр”, “Меркури” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 9500 төгрөг байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 70 төгрөгөөр (0.9%) өсөж, харин хонины цул махны үнэ тогтвортой байв. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 7000 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8500 төгрөгөөр худалдаалж байна.

-ГУРИЛ  1300-1400 ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА- 

2019 оны 3 дугаар сарын II долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1250-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1200 төгрөг, 2-р зэргийнх 800-1000 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1300-1400 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1250 төгрөг, 1-р зэргийн гурил 950 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1200-1320 төгрөгийн үнэтэй байна. “Баянзүрх”, “Бөмбөгөр”, “Барс”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1200 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1320 төгрөгөөр худалдаалж байна.

-ХҮНСНИЙ НОГООНЫ ҮНЭ ӨСӨЛТТЭЙ БАЙНА-

2019 оны 3 дугаар сарын II долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 1.2 хувиар өсөж 835 төгрөг, лууван 3.5 хувиар өсөж 1175 төгрөг, байцай 2.0 хувиар өсөж 1300 төгрөг, хүрэн манжин 1.2 хувиар өсөж 1630 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

USD

Close
Close