Нийгэм

Мал, амьтны сэг өвчин үүсгэх аюултайг сануулж байна

3 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар Монгол орны нийт газар нутгийн 34% нь цастай ба дундаж зузаан нь 10 см, цасан дахь усны нөөц 3.52 шоо.км  байна.

Идэр, Шишхэд болон Увс нуурын сав, Алтай нурууны Булган, Бодонч голуудын сав газрын 70-85%  нь  цастай ба цасан дахь усны нөөц нь 0.70 шоо.км  бол  Ерөө, Дэлгэрмөрөн, Завхан, Ховд, Байдраг, Таац голын савын 50%  цастай, цасны усны нөөц нь  0.20 шоо.км байна.

Ирэх өдрүүдэд нийт нутгаар цаг агаар харьцангуй дулаарах тул дээр дурдсан голуудын саваар шар усны үер буух нөхцөл бүрдэх тул хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Мөн өвөлжилт хүндэрсэн болон шүлхий өвчин гарсан газруудын гуу жалганд хаягдсан мал амьтны сэг зэм нь цасны усаар дамжин ус бохирдуулах болон өвчин эмгэг тараах аюултай тул холбогдох байгууллагаас зохих арга хэмжээг цаг алдалгүй авч цэвэрлэгээ устгал хийхийг зөвлөж байна.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

USD

Close
Close