Улс төр

МАН-ЫН БҮЛЭГ: Сайдад нэр дэвшигчдийг дэмжлээ


УИХ дахь МАН-ын бүлэг сайдад нэр дэвшигчдийн асуудлаар ээлжит бус хуралдаан хийлээ. Засгийн газраас ЗГХЭГ-ын даргаар Л.Оюун-Эрдэнийг, БСШУС-ын сайдаар Ё.Баатарбилэгийг, Зам тээврийн хөгжлийн сайдад Б.Энх-Амгалан нарыг томилох саналыг УИХ-д  өргөн мэдүүлсний дагуу бүлэг нь хэлэлцэж,  дэмжсэн байна.

Үргэлжлүүлэн УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо тус тус хуралдаж, сайд нарын асуудлыг хэлэлцэнэ.

Г.ИТГЭЛ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

USD

Close
Close