Нийгэм

Мэргэжлийн хяналт, гааль, татварын байгууллага дахь авлига буурахгүй байна

“Шударга өрсөлдөөн ба авлига” сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Уг хэлэлцүүлэг нь бизнес эрхлэлтийн орчин дахь авлигын нөхцөл байдал судалгаан дээр үндэслэжээ.

Мэргэжилтнүүд судалгааны дүнгийн талаар "Долоо дахь жилдээ явуулж буй уг судалгаагаар Монголд бизнесийн орчин дахь авлига буурах хандлагатай ч тусгай зөвшөөрөл авах, лиценз авахтай холбоотой мэргэжлийн хяналт, гааль, татварын байгууллага дахь авлига буурахгүй байна.

Авлигын тохиолдлын шалтгаан, түүнийг арилгах чиглэлээр Авлигатай тэмцэх газраас хувийн хэвшлийн байгууллага, төрийн байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах шаардлагатай байна. Авлигын эсрэг үйл ажиллагааг тодорхой байгууллага, тусгай албан тушаалтны үүрэг бус үүнд бүх талын оролцоо байж үр дүнд хүрнэ. “Авлигын асуудал бизнест хүндрэл учруулж байна уу” гэсэн асуулт дээр “тийм” гэсэн хариулт өгч байна. Гэвч өөрт тохиолдсон авлигатай холбоотой асуудлыг мэдээлдэггүй. Судалгаагаар хаана эрсдэл байгааг харж, тэр эрсдэлийг бууруулах зорилготой. Төрийн байгууллагууд тусгай зөвшөөрөл, лиценз авахтай холбоотой асуудал дээр авлигын зөрчил их гарч байна. Байгууллагуудаар нь авч үзвэл Мэргэжлийн хяналт, Татварын байгууллага дээр бизнес эрхлэгчидтэй холбоотой авлига маш өндөр байна" гэж хэллээ. 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

USD

Close
Close