Нийгэм

Мэргэшсэн шинжээчид үнэмлэхээ авлаа

Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан “Тохирлын баталгаанд заавал хамруулах бүтээгдэхүүн, үйлчилгээний жагсаалт”-ыг баталсан.

Энэхүү жагсаалтад багтсан хүнсний худалдаа, нийтийн хоолны газрууд, үсчин, гоёлын гоо засал, халуун ус, саун, хими цэвэрлэгээ зэрэг ахуйн үйлчилгээний газруудыг тохирлын баталгаанд хамруулахад шаардагдах  мэргэшсэн шинжээчийн эрх олгох сургалтыг Стандарт, хэмжил зүйн газраас  зохион байгуулж, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн салбар хариуцсан мэргэжилтнүүдийг хамруулсан.

 Уг сургалтанд хамрагдсан албан хаагчид шалгалтаа амжилттай өгснөөр мэргэшсэн шинжээчийн үнэмлэхээ гардан авлаа.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

USD

Close
Close