Сурвалжлага, нийтлэл

Момо “Цахилгаан зуухаа асаа, сэрээгээ залгуур руу хий” гэх мэт зааврыг маш эелдгээр өгдөг


Нийгмийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр “МОМО” хэмээх тероризмын шинжтэй цахим хэргийн талаар олон нийтэд анхааруулж байна. Хүүхэд багачуудын Youtube, Facebook сувгаар хамгийн их үздэг дуу, бичлэг, тоглоомын дундуур Момо гэх бүлтгэр нүд, шингэн үс, жижиг хамар, дарвагар амтай хүйтэн царайтай хүүхэлдэй гэнэт гарч ирж эхний ээлжинд хүүхэд залуустай танилцдаг. Дараа  нь утастай нь холбогдож дуудлага мессэжэд хариу өгдөг болгоно. Эцэст нь аав ээжийгээ унтаж байхад цахилгаан зуухаа асаа, төмөр сэрээгээ залгуур руу хий гэх мэт олон эрсдэлтэй зааврыг маш эелдэг байдлаар хэлж өгдөг гэнэ.

МОМО ИСПАНИ ХЭЛЭЭР ЯРЬДАГ УЛС ОРНУУДААС ЭХЭЛЖ ДЭЛГЭРСЭН

Момог анх японы уран барималч Мидори Хаяаши гэгч бүтээсэн байна. Харин момогийн талаар хамгийн анх 2016 оны наймдугаар сард нийтлэгдсэн байна. Үүнээс хойш испани хэлээр ярьдаг улс орнуудад момогийн талаар мэдээлэл маш хурдацтай тарж эхэлжээ. Whats’up апплкэйшнээр гэнэтхэн момогийн гурван утасны дугаар гарч ирснээр момо чэлленж эхэлсэн аж. Улмаар момогийн дугаарыг авсан залуус момо луу залгаж эхэлснээр “Момо чэлленж” маш хурдацтай тархжээ. Түүнтэй ярих үед маш сонин үйл явдлууд болж, ярьсан болгонд ямар нэг муу зүйл тохиолддог болж. Момог үүнээс хойш хараалтай гэх мэдээлэл гарсан байна. Момо хүүхдүүдийн хувийн мэдээллийг утаснаас хакердэж олсон баримтуудаараа айлган сүрдүүлж, хүссэнээ хийлгэхийг оролддог байна. Анх испани хэл дээр дэлгэрсэн уг чэлленж одоо англи дээр дэлхий нийтэд хурдацтай тараад байгаа юм.

Харин манай улсын хүүхэд залуучууд момог хэр мэдэх талаар бид сурвалжиллаа.


ХҮҮХДҮҮДИЙН ХҮРЭЭЛЭЛ СОНИРХЛООС ХАМААРАН ТЭД МОМОГ ХАРИЛЦАН АДИЛ БУС МЭДДЭГ

Өнгөрсөн жил дэлгэрээд байсан Цэнхэр Халим челлэнжтэй төстэй. Гэвч момогийн ихэнх хохирогчид испани болон англи хэл мэддэг бага насныхан аж. Манай улсын бага насны хүүхдүүдийн YouTube хэрэглээ их ч, англи хэлээр ойлгож сайн харилцах тал дээр төгс болоогүй учир момог харсан ч танилцаж харилцаа үүсгээгүй байгаа юм. Харин өсвөр насныхан болон интернэт тоглоомын газар тоглодог хүүхдүүдээс лавлахад:

14 настай сурагч А: Момог гурван сарын өмнө мэддэг болсон. Гэхдээ айгаагүй ээ. Яагаад гэвэл YouTube суваг хөтөлдөг “Mongolian YouTuberTushig”-ийн “Эвгүй баримтууд” цувралаас нь хараад мэдсэн болохоор огт сонирхохоо байсан. Манай найзууд ч мэднэ.

13 настайн сурагч Т: Анх оны өмнө момог YouTube-ийн бичлэгнээс харсан гэхдээ айгаагүй, “Mongolian YouTuberTushig”-ийн бичлэгийг харснаас хойш нээх сонирхоогүй.

16 настай сурагч Б: Өчигдөр фэйсбүүк хуудаснаас харсан. Гэхдээ өнөөдөр анги дээр момогийн тухай ярьж байгаа хүүхдүүд олон байна. Тэр дундаа хөвгүүд сайн мэдэж байна лээ. Өмнө нь харж сонсож байсан гэсэн.

12 настай сурагч Н: Ангийнхаа хүүхдээс хараалт тоглоом момо гэж сонссон. Тэгээд аавынхаа утаснаас хайж үзсэн. Өөр зүйл байхгүй.

-10 настай охид: Тийм зүйл сонсоогүй ээ. Гэхдээ цэнхэр халим гэж дуулсан тэр мөн үү. Манай эцэг эх тэрийг үзэж болохгүй шүү гэсэн зэрэг хариултыг хүүхдүүд өгч байлаа.

Харин бага насны тогтмол YouTube үзэж тоглодог хүүхдээс лавлахад “Энэ муухай зомбиг хараагүй, би айгаад байна ээждээ очлоо” айж цочсон хариу үйлдэл үзүүлсэн юм. Үүнээс үзэхэд хүүхдүүдийн хүрээлэл сонирхлоос хамааран тэд харилцан адил бус мэдэж байлаа. Момог өнгөрсөн оноос мэдэх болсон ч цэнхэр халимын ид дэлгэрсэн үетэй таарсан учир хүүхдүүд өөрсдөө сэрэмжилж чадсан аж.



MINECRAFT, PEPPA PIG ЗЭРЭГ ВИДЕОНООС МОМО ГАРЧ ИРДЭГ

Момогийн хохирогчид ихэвчлэн бага насны хүүхдүүд байгаа. Гэвч тэд хэлийг нь мэдэхгүй ч харсан даруйдаа айж цочиж, сэрдхийж байна. Иймээс бага настай эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ ярилцаж, тэдний YouTube-д хараа хяналт тавиарай. Момо ихэвчлэн Minecraft, Peppa Pig болон өөр олон хүүхдийн видеон дотроос гэнэт гарч ирдэг. Сошиал орчинд эцэг эхчүүд “Азаар Англи хэл мэддэггүйн давуу тал гарч байгаа бололтой, өөрийгөө хохироосон тохиолдол гараагүй байгаа нь сайн хэрэг. Хүүхдийнхээ юу үзэж байгааг анхаарах цаг болжээ” гэж нийтэд уриалж байгаа юм.


ХҮҮХДҮҮДЭД ЗОРИУЛСАН “YOUTUBEKIDS”АППЛЕЙКНШ ГАРЧЭЭ

Одоогоор Youtube момотой холбоотой сэжиг бүхий контент илрүүлсэнгүй, бүгдийг нь чадах чинээрээ устгаж байгаа. Хэрэв харагдвал тэр дор нь мэдээлж туслаарай гэсэн утгатай мэдэгдэл хийсэн юм. Мөн сонирхуулахад YouTube хүүхдүүдэд зориулж “YouTubekids”апплейкнш гарсан. Одоогоор монгол улсад татагдах боломжгүй. Гэвч удахгүй шинэчлэл хийгдэн татагдах боломжтой болох биз.

YouTubekids”апплейкншны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү

МОМОГИЙН АРД ЦАХИМ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДДЭГ ХАКЕРУУД БИЙ

"Момо" чэлленжийн улмаас Аргентин улсад 12 настай охин, Бельги улсад 13 настай хүү, Филиппинд 11 настай хүүхэд, өсвөр насны хоёр хүүхэд Энэтхэгт амиа егүүтгэсэн байна. Үүнтэй холбоотойгоор дэлхий нийтэд анхааруулга гарч, мөрдлөг хийгджээ. Момо чэлленжийн ард хэсэг бүлэг хакерууд байгаа үзсэн байна. Тэд момотой холбогдсон хүний утсыг хакердаж өөрийнх нь талаар мэдээлэл авч сүрдүүлж, амиа хорлоход нь хүртэл нөлөөлсөн гэж үзэж байгаа юм.

Д.ЖАРГАЛМАА

 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

USD

Close
Close