Нийгэм

Монгол иргэд хууль бусаар хил нэвтрэх үедээ баригдлаа

Гуравдугаар сарын 12-нд Беларусь, Польшийн хилээс нэг километр зайд Монгол иргэд хил нэвтрэх гэж байгаад баригдсан хэрэг гарчээ.

Тодруулбал, 28 настай эрэгтэй, 25 настай эмэгтэй хууль бусаар хил нэвтрэн, Польшид очихыг завдсан тухай Беларусийн Хил хамгаалах албанаас мэдээлсэн байнаа.

Тэднийг нутгийн иргэдийн мэдээллээр баривчилсан бөгөөд Гродногийн Хилийн цэргийн түр саатуулах байранд хорин, мөрдөн шалгаж буй ажээ.


Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

USD

Close
Close