Үйлдвэрлэгчид

Монгол-Туркийн Танхимыг байгуулж даргаар нь С.Болдхэт ажиллахаар болов

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Туркийн Станбул хотноо 11-р сарын 23-24-нд болсон Aзи, Номхон далайн орнуудын Худалдаа, аж үйлдвэрийн Танхимуудын нэгдсэн холбооны (CACCI) 32 дахь бага хурлын хүрээнд “Нарантрейд” группийн ТУЗ-ийн даргаС.Болдхэт “Монголын ЖДҮ-ийн ач холбогдол” сэдвээр, “Монгол Эм Импекс Концерн” ХХК-ийн захирал Б.Болормаа эрүүл мэнд, боловсролын сэдвээр илтгэл тавилаа.

“Ази Тив: Хил хязгаарыг өргөжүүлэх нь” сэдвийн дор болсон дээрх бага хуралд бүс нутгийн 27 орны ХАҮТ-ын 500 гаруй төлөөлөгч оролцож, бизнесийн болон Засгийн газрын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, өнөөгийн зах зээлийн орчин дахь бизнест учирч буй саад бэрхшээлийг даван туулах, бүс нутгийн болон дэлхийн зах зээлд бий болсон боломжуудыг үр ашигтайгаар ашиглах зэрэг асуудлыг хэлэлцлээ. Бага хурлын үеэр CACCI-ын 90 дэх удаагийн Зөвлөлийн хурал болж уг хурлын шийдвэрээр МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг нь Туркийн ХАҮТ-уудын Нэгдсэн Холбооны (ТОВВ) ерөнхийлөгч М. Рифат Хисаржыклыоглу нарын хамт CACCI-ын дэд Ерөнхийлөгчөөр улиран сонгогдов.



Мөн бага хурлын үеэр Монгол Улсаас БНТУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Р.Болд, Туркийн ХАҮТ-уудын Нэгдсэн Холбооны ерөнхийлөгч М. Рифат Хисаржыклыоглу нарын санаачилгаар Турк Монголын хамтарсан Танхим байгуулахаар тохиролцож, хоёр тал Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү Танхимын даргаар “Наран” группын ТУЗ-ийн дарга С.Болдхэт ажиллахаар болов.

Түлхүүр үгс
Эх сурвалж
Montsame.mn

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

USD

Close
Close