Эдийн засаг

Монгол Улс ОУВС-гийн хаалгыг 2021 онд дөрөв дэх удаагаа тогшино

2016 онд ард түмний итгэлээр засгийн эрх авсан төрийн бус байгууллага доторх хагарал даамжирч, эцэстээ Монголын улс төрийн орчин урд хожид тохиогоогүйгээр муухайрсныг гадна, дотногүй ярьцгааж байна. Эрх баригч намын дарга бөгөөд Ерөнхий сайд нь жагсаал цуглаан хийхийг, Ерөнхийлөгч болон УИХ-ын гишүүдийн зүгээс ч бүх нийтийн ардчилсан сонгуулиар бүрдсэн төрийн эрх дээд байгууллагаа тараах талаар ам нээсэн тохиолдол парламентын түүхэнд үгүй юм билээ.

Зөрчилдөж буй хэсэг аль аль талаасаа хариуцлага, шударга ёс ярьж байгаа ч үнэн хэрэгтээ эрх мэдэл дагасан мөнгөний өрсөлдөөн болох нь “Нүүрсчин”, “ЖДҮ-чин”, “Концессчин” гэдгээ өөрсдөө дэлгэцгээснээр ил харагдана. Учир нь сонгуулиас хойших хугацаанд ОУВС тэргүйтэй олон улсын түншүүд тусламжийн гараа сунгасан, гадаад зах зээлийн эерэг мөчлөгийн нөлөөгөөр эдийн засаг сэргээд байгаа. Улмаар Монгол Улс гадаадаас зээлсэн ам. доллараа дампуурал зарлалгүй төлж, төр ашигт малтмалын хэдэн ордоосоо ахиу ам. доллар олоод эхэлсэн юм.

Энэ нь төсөв ашигтай гарах болсон, эдийн засгийн өсөлт сэргэсэн зэргээс харагдах бөгөөд дэлхийн зах зээл дээр зэс, нүүрс тэргүүтэй түүхий эдийн ханш өсөхөд Монголын эдийн засгийн дагаад өсдөг зүй тогтолтой шууд холбон ойлгож ч болно. Гэвч дотоодын улс төрийн тогтворгүй орчин өсөлтийн циклээ ашиглах сөхөөгүй өнгөрч, гадаад зах зээлийн тааварлашгүй байдал түүнд нь цэг тавьж мэдэх байдал үүслээ.


Түлхүүр үгс
Эх сурвалж
Ikon.MN

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

USD

Close
Close