Хөрөнгийн зах зээл

“Mongolia growth group” 2.5 сая ширхэг энгийн хувьцаагаа худалдаж авахаар төлөвлөв

Канадын Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolia Growth Group” ирэх 12 сарын хугацаанд 2.5 сая ширхэг энгийн хувьцаагаа худалдан авахаар төлөвлөж байна. Өмнө нь тус компани 408 мянган ширхэг хувьцаагаа нэгжийг нь 0.3 канад доллароор үнэлэн худалдан авч байжээ. “Mongolia Growth Group” хамгийн сүүлд 2018 оны III улирлын тайлангаа танилцуулсан юм. Тайлант хугацаанд борлуулалтын орлого нь жилийн өмнөхтэй ойролцоо буюу 352.8 мянган канад доллар болсон байна. Тус компани Монголд үл хөдлөх хөрөнгө, түрээсийн үйлчилгээ үзүүлж байгаа юм.

Г.ИТГЭЛ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

USD

Close
Close